Нийгмийн

Хамт архи уусан эмэгтэйнхээ амийг хөнөөж, цогцсыг машинтай нь хамт шатаажээ

Говь-Алтай аймгийн харъяат иргэн Б нь Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Замын хүрэн” гэх газарт үл таних 45 настай, эмэгтэй М.Б-тэй таарч хамт архи уужээ. Улмаар талийчтай маргалдаж, чулуугаар толгой руу нь цохин амь насыг нь хохироосон байна.

Б нь талийгаачийн амийг хөнөөснийхөө дараа үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, гэмт хэргийн ул мөрийг устгах зорилгоор цогцсыг автомашинтай нь галдан шатаасан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байна.

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр “талийгаач М.Б-н цогцосын толгой, цээж, хэвлий, дотор эрхтэн /бөөр, дэлүү, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэс/, мөчдийн шаталт явагдсан тул гэмтэл тогтоох боломжгүй” хэмээн гарчээ.

Мөн Б шүүх хуралдааны явцад үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол хор уршгийг нөхөн төлөөгүй, түүнчлэн уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан бөгөөд үүнийг нөхөн төлөх, арилгах боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хорих ялаас хөнгөрүүлэх журмыг хэрэглэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.

Улмаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон аж.

Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 11 жилийн хугацаагаар хорих, мөн оногдуулсан ялаас элдээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 12 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдсэн байна. Мөн хохирогчийн гэр бүлд 24,508,810 (хорин дөрвөн сая таван зуун найман мянга найман зуун арав) төгрөгийг яллагдагчаас гаргуулахаар шийджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл
2021-12-03 08:55

монголын шүүх дампууржээ

Зочин
Зочин
2021-12-03 09:13

Говь�##�тайн шүүх гэж

Зочин
Зочин
2021-12-03 09:42

Haa hamaagui huntei l hamt arhi uuj boldoggv ym shuu

Зочин
Зочин
2021-12-03 09:43

Монголд бүр гарахгүй юмгүй болжэээ. Хаашаа л яваад бха даа энэ нийгэм энэ хүмүүсийн хүн чанар

Зочин
Зочин
2021-12-03 09:44

Youtube deer gadnii ornii iimerhuu mash olon hergiig oruuldag bolson bnlee teriig boliulmaar ym sonsoj bga zvils n tiim bolhoor humuusiin setgetsed noloolj iim zvil hiihed hurgeed bh shg bn

Зочин
Зочин
2021-12-03 09:45

Arai2 buhel buten hunii ami nas 22 jil 24 say togrognii unetei bsan ymuu. Mongoliin shuuh chn yasan orowch setgeltei ym be

zazz
zazz
2021-12-03 11:15

tiimuu youtube ees ene hun uzeed zaza yoububees alsan sanaand orchloo alchii gsn bhldaa why iim mul p###a nar amid ywaad bdiin be

Zz
Zz
2021-12-03 16:26

Mongold garahgui hereg alga bolj ee arai niigem bolood bhin yana da denduu bhin huuli duremees aij emeedeg hun amitan bna uu

Zochin
Zochin
2021-12-09 09:13

Ene nutgiin xumuusees xun chanar xaraltgui gj urd unshij baisiin bn. Tsaraitaiga adil xuu shig dotortoi .

Холбоотой мэдээ

Back to top button