ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Японд 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

Японы Хоншюү арлын эрэг орчмын Номхон далайн бүсэд 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж Оросын ШУА-ийн Геофизикийн нэгдсэн албаны Алтай-Саян салбараас мэдээллээ.

Алтай-Саяны салбарын шуурхай албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт баасан гараг буюу өнөөдөр өглөөний 03:28 цагт Вакаяма мужийн Танаба хотоос өмнөд зүгт 111 км-ийн зайд болжээ. Газар хөдлөлтийн голомт дахь чичиргээний эрчмээс харахад газар хөдлөлтийг “маш хүчтэй” гэсэн ангилалд тооцжээ. АНУ-ын Геологийн албанаас газар хөдлөлтийг 5.2 магнитуд гэж тооцоолжээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button