ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Японы Ерөнхий сайд “Омикрон”-ы улмаас АНУ-д хийх айлчлалаа хойшуулж магад

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио “КОВИД-19”-ийн шинэ мутацит хувилбар “Омикрон” тархалтаас шалтгаалан энэ арванхоёрдугаар сард АНУ-д хийх айлчлалаа хойшлуулах бодолтой байна. Энэ талаар Японы “Эн-Эйч-Кэй” /NHK/ агентлаг мэдээллээ.

“Омикрон” хувилбарт вирусийн хурдацтай тархалт, мөн АНУ дахь улс төрийн нөхцөл байдлыг харгалзан Кишида сайд айлчлалаа 2022 он хүртэл хойшлуулах талаар бодож байна гэж эх сурвалж онцоллоо.

Өмнө нь, Кишида Фүмио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Их Британийн Глазго хотноо болсон НҮБ-ын цаг уурын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр Японы Ерөнхий сайдын арванхоёрдугаар сард хийх айлчлалын талаар тохиролцсон байсан юм. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, удирдагчид Хятадтай холбоотой асуудлаас гадна харилцан сонирхсон бусад асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр төлөвлөжээ.

”NHK”-ийн тооцоолсноор, 2021.12.04-ний өглөөний байдлаар Япон зэрэг дэлхийн 39 оронд “Омикрон” хувилбарт халдвар илрээд байна.  Баасан гарагт АНУ-ын дахин зургаан мужид коронавирусийн шинэ хувилбарт бүртгэгдээд байна.  

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button