ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Дэлхийн хэмжээнд “КОВИД-19”-ийн халдварын тохиолдол 264,9 саяас давлаа

АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулиас мэдээлснээр, 2021.12.04-ний бямба гарагийн өглөө дэлхийн хэмжээнд “КОВИД-19”-ийн коронавируст халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 264,950,626 болсон байна.

Дэлхийнн хэмжээнд “КОВИД-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5,243,474 хүн нас баржээ.

“КОВИД-19”-ийн халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудад АНУ, Энэтхэг, Бразил улсууд орсоор байна.

Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор АНУ тэргүүлж байгаа бөгөөд тус улсад 48,9 сая хүн “КОВИД-19”-ийн авч, 787,695 хүн нас баржээ.

Энэтхэг улс халдвар авсан хүмүүсийн тоогоор хоёрдугаарт орж, “КОВИД-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 34,6 саяд хүрчээ. Харин 470,530 хүн нас барсан байна.

Коронавирусийн тархалтаар дэлхийд гуравдугаарт Бразил орж байгаа бөгөөд цар тахлын үеэр 22,1 сая тохиолдол бүртгэгдэж, 615,400 хүн нас баржээ.

Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр мэргэшсэн “WorldoMeter”-ийн мэдээлснээр, бямба гарагийн өглөөний байдлаар дэлхийн хүн амын нэг сая хүнд ногдох нас баралтын түвшин 674,6 байна. АНУ-д нэг сая хүн амд 2,421 хүн, Энэтхэгт 336, Бразилд 2,866 хүн нас баржээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button