УЛС ТӨР

Их хурлын сценари: Л.Оюун-Эрдэнийг даргаар батламжилж, социал демократ үзлээ тунхаглана

МАН-ынхан энэ өдрүүдэд УБ паласт 1200 орчим гишүүний бүрэлдэхүүнтэй цугларч, Их хурлаа хийнэ. Бэлтгэл ажил нэлээд сайн хангагдаж, оролцогсод нь ч орон нутгаас ирж амжив.

Бид өмнөх нийтлэлээрээ Их хурлын өмнөх улстөрийн нөхцөл байдлыг тоймлож, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар гар барьснаар С.Батболд, Зүүний хүчин зэрэг фракциуд нам жим төлөвт шилжиж, ҮХНӨ дээр агуулгын гол тохироогоо хийж, намрын чуулганы төгсгөлөөр явуулах сайд нарын асуудлаа цэгцлэх талаар бичсэн. Тэгвэл энэ удаа өнөөдрөөс Лхагва гариг хүртэл бужигнах Их хурлын ерөнхий үйл явцыг тоймлож байна. Их хурлын үеэр ямар үйл явдал өрнөх вэ?

Нэг. Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ БЭЛГЭДЛИЙН САНАЛ ХУРААЛТААР “ЁСЧИЛНО”

МАН-ын дүрмээр Их хурлын бус цагаар Бага хурал нь бүрэн төлөөлөх эрхтэй учраас Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжилж, бүртгэлийн мэдээллээ өөрчилчихсөн. Одоо Их хурал дээр ямар процесс өрнөх вэ гэхээр бэлгэдэл маягаар намын даргаар нь ёсчлох юм. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батлах тухай тогтоол гаргаад, түүнийгээ гишүүдийн мандатыг өргүүлээд баталчих аж.

Тэгэхээр заалнаас намын даргад нэр дэвшигч гарах хувилбар бараг гарахгүй юм байна. У.Хүрэлсүхийг намын даргаар батлах үед Нямаагийн Энхболд өрсөлдөж, зургаан хүний санал авч, онигоонд орж байсан түүх энэ удаагийн хайрцаглагдсан  хурлаас дахин гарахгүй гэж ойлгогдов. Дээр дурдсан тогтоолыг баталсны дараа зааланд тамга гардуулах ёслол болохоор товтой байгаа юм.

Хоёр. СОЦИАЛ ДЕМОКРАТ ҮЗЛЭЭ ДАХИН ЗАРЛАЖ, АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГУУЛСАН Л БОЛ ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ГАРГАХАА АМЛАХ ИЛТГЭЛ

Их хурлын хамгийн чухал хэсэг нь Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэл. Энэ илтгэлийн өнгө аясаар парламентад олонх болж, Засгийн газраас дангаар байгуулсан намын цаашдаа барих улс төрийн агуулга тодорхой болох юм. Л.Оюун-Эрдэнэ улстөрийн илтгэлдээ “МАН социал демократ үзэлтэй байна” гэдгийг тодорхой зарлах юм байна. Ингэж зарлах учир нь, тэдний ардчилсан хувьсгалын дараа шилжсэн зүүн төвийн үзлийн буурийг МАХН сахиж үлдээд байсан ч эдүгээ нэгдсэн. Тэгэхээр үндсэн социал демократ үзлээ сахина гэдгээ Л.Оюун-Эрдэнэ дахин зарлах шаардлагатай тулгарсан гэсэн үг.

Орчин үеийн социал демократууд нийгмийн шударга ёсыг дээдлэх, стратегийн чухал обьектуудыг нийгэмчлэх, улсын эдийн засагт төрийн оролцоог нэмэгдүүлэхийг түлхүү баримталж буй. Энэ агуулга Л.Оюун-Эрдэнийн хувь хүний үзэл баримтлалтай дөхөж очихоор онол байж болох. Тэрбээр улс төрийн илтгэлдээ намаа либералчлах зорилгоор хатуу гишүүнчлэлийг халах, авлигын хэргээр шалгагдсан л бол гишүүнчлэлээс хасах, улсын эдийн засгийн тусгаар тогтнол бий болгох зэрэг асуудлуудыг голчлон хөндөхөөр бэлтгэсэн гэх мэдээлэл байна.

Гурав. ХУРЛЫГ Д.ТОГТОХСҮРЭН ДАРГАЛЖ, ОРОН НУТГААС ИРЭГСДИЙН БУУДЛЫН МӨНГИЙГ НАМЫН ХОРООД ХАРИУЦНА

Энэ удаагийн хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалах чигтэй байна. Ингэхдээ заалнаас нэр дэвшүүлээд, мандат өргүүлэх байдлаар хурлын эхэнд гялс сонгочих юм. Д.Тогтохсүрэнгийн хувьд хоёр парламент дамнан, УИХ дахь намын бүлгээ ахалж байгаа, харьцангуй төлөв төвшин дүр гэдгээр нь дундаж уур амьсгал бүрдүүлэхээр тооцсон бололтой.

Дараачийн чухал асуудал нь, аймгуудаас ирсэн гишүүдээ тав тухай, ая зохистой хотод байлгах ахуйн зохицуулалт. Хуралд 1200 орчим төлөөлөгч оролцох ч нэг аймгаас  л гэхэд 20-40 орчим төлөөлөгч ирж буй. Тэдний хотод байрших буудлын зардлыг аймгийн намын хороод хариуцаж байгаа аж. Мөн тойргоос сонгогдсон гишүүд энэ өдрүүдэд тэдэнд аль сайнаар үйлчилснээр орон нутаг дахь хөл нь бэхжих юм. Тэднийг хүндэтгэлийн тоглолт үзүүлж, хүлээн авалтад урина. Зарим азтай нэг нь Бага хурлын гишүүнээр сонгогдох эрхээ ч эдлэх юм.

Дөрөв. НАМЫН ДАРГА НАРЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, Н.ЭНХБАЯР НАРТ ТАЛ ЗАСАХ АРГАА ОЛНО

Л.Оюун-Эрдэнэ  Засгийн газрын тэргүүний хувиар үе үеийн Ерөнхий сайд нарыг багтаасан бодлогын зөвлөл байгуулахаа зарласан. Тэгвэл энэ хэлбэрээ нам дээрээ хэрэгжүүлэн, үе үеийн дарга нараас бүрдсэн бодлогын зөвлөл гаргахаа зарлах аж. Энэ бодлогын зөвлөлд, П.Очирбат, Н.Энхбаяр, С.Батболд, С.Баяр, Ө.Энхтүвшин, М.Энхболд гэсэн хүмүүс багтана гэсэн үг.

Тал талдаа өндөр амбицтай, улстөржилтөөрөө талцаж явсан түүхтэй эдгээр эрхмүүдийг бодлогын зөвлөл нэрээр хумих нь Л.Оюун-Эрдэнэд нам доторх галаа багасгах чухал арга болж өгөхөөр. Наанадаж л одоо ч төрийн албанд хүчтэй хөлтэй М.Энхболдтой найрсаж, С.Батболдын фракцийн нөлөөллийг бууруулах юм. Мөнхүү албан тушаалаа голж, гэдийсээр яваа Н.Энхбаярт тал засах сайн хувилбар билээ.

Тав. БАГА ХУРЛЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЭР ТОМИЛОХ АСУУДАЛ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭВ

Их хуралд оролцохоор ирсэн төлөөлөгчдийн хувьд хамгийн чухал асуудлаар Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудал нэрлэгдэж байна. МАХН-тай 70/30 харьцаагаар нэгдэх тохиролцоонд хүрснээр Бага хурлын гишүүдийн тоо огцом нэмэгдэж, 400 давчхаад байгаа юм. Бага хурлын гишүүнээр сонгогдох нь улс төрийн карьерь өсөх чухал суурь учраас хэн бүхний хүсдэг төлөөллийн эрх болдог.

Тэр утгаараа Бага хурлын гишүүнээр сонгогдох, өмнөх гишүүнчлэлээ хадгалах, хасагдсан хүмүүсийн оронд орох асуудал чухлаар тавигдаж байна. Энэ удаагийн Бага хурлын гишүүнчлэл дээр МАХН-тай тохирсон 70/30-ын харьцаагаа хэвээр хадгалж, шинээр томилсны дараа анхны хуралдаанаа хийх юм байна. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд өөрсдийн хүнээ Бага хурал руу оруулах асуудлаар нэлээд идэвхтэй ажиллаж эхэлжээ.


Энэ агуулгаарх өмнөх контент:

ИХ ХУРЛЫН ӨМНӨХ УЛС ТӨР: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар гар барьж, сайд нарын сэлгээ, ҮХНӨ-ийн асуудлыг “түр унтуулна” нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-06 09:09

энэ Оюун-эрдэнэ яг юу хийх гээд сэдээд яваад байгаа юм бэ . энэ нэг юмыг тэр суудлаас буулгачих чад�##�тай хүн бхку юмуу

Зочин
Зочин
2021-12-06 09:12

Монгол удахгүй хятад, хойд солонгосын араас орох гээд л бна даа

Зочин
Зочин
2021-12-06 09:52

Muusain l###ruud uwchin zowlontoi bhad zaawal ter hural uhaantai yumaa hiih ystoi yumuu hend heregtei yu hiij giigvvlsen gej huraldaad baidag ps#akuud be deereesni ub palace orchim bitvv tvgjree МАН-ГАР l###ruud

Холбоотой мэдээ

Back to top button