ИХ ХУРЛЫН ӨМНӨХ УЛС ТӨР: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар гар барьж, сайд нарын сэлгээ, ҮХНӨ-ийн асуудлыг “түр унтуулна”
МАН ирэх сарын 6-7ны өдрүүдэд Их хурлаа хийж, Л.Оюун-Эрдэнийг жинхлэхээр тогтоод буй. МАН хэзээнээсээ Их, Бага хурлуудаа хайрцаглаж, бэлгэдлийн маягаар хийдэг тогтсон жаягтай. Тэд эл байдлаа энэ удаа ч хадгалахаар тохирчээ. УБ паласт 1500 орчим МАН-ын гишүүдийг хамруулан хийхээр бэлтгэл нь өрнөж буй. Их хурлын өмнөх улс төрийн сонин хачныг уншуулъя.
Д.АМАРБАЯСГАЛАН Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ГАР БАРЬЖ, С.БАТБОЛД “АХ НЬ ЧИМЭЭГҮЙ БАЙЯ” ГЭЖЭЭ
МАН-ын 2016 оноос хойших улстөрийн сонгууль бүрийг удирдаж, үргэлж ялалт байгуулсан хүн нь Д.Амарбаясгалан. Намынхаа гал тогоог удаан хугацаанд тогтвортой сахиж буй Д.Амарбаясгаланг Засгийн газарт орж ажиллана, намаа авна гэх таамаг, хардлагууд салахгүй дагадаг. Тэр ч утгаараа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар муудах уу. Цаашдаа эвлэрээд хамт явах уу гэдэгг асуудал тус намын фракциудын анхааралд байсаар байна.
Тэд намар Тэрэлжид муудалцаж, нэгнээ өшиглөсөн гэгдсэн. Гэвч Их хурлын өмнөх энэ өдрүүдэд жигтэйхэн эв найрамдалтайгаар бэлтгэл хангах ажилдаа хошууран орцгоосон байна. МАН доторх фракциудын тухайд С.Батболд нам гүмхэн байж, төр дэх хөлөө тайруулахгүйг хичээж байгаа бол М.Энхболд Д.Хаянхярваагийн баривчилгаанаас хойш үл ойлгогдом байдлаа хадгалсан хэвээр байгаа аж. Зүүний хүчний холбооныхон Ерөнхийлөгчийн нөлөөгөөр Л.Оюун-Эрдэнийг үл эсэргүүцэх юм.
-СУЛ САЙД НАРАА ЯВУУЛНА. ГЭХДЭЭ ИХ ХУРЛААС ӨМНӨ ЯРИХГҮЙ-
Намын уур амьсгалыг түвшитгэн барьж, элдэв олон хүний дургүйг хүргэхгүй байх алхмыг Л.Оюун-Эрдэнэ аль намраас эхлэн хийсэн. Энэ хүрээнд улстөрчдийн гол мөнгө угаадаг талбар болох “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ээс Их хурал хурал өнгөртөл Х.Бадамсүрэн, Х.Ганхуяг нарыг явуулахгүй байх тохироог хүртэл хийсэн. Ерөнхийлөгчтэй эв түнжинтэй байхыг хэр байдгаараа хичээж, Засгийн газар 1 тэрбум мод аянд нэлээд их хүч хаясан.
Эдүгээ ч тэр олны ая эв алдахгүйн төлөө хичээсээр явна. Тэр ч утгаараа сайд нарыг сэлгэх асуудлыг Их хурлаас өмнө ил ярихгүй байхаар тогтжээ. Ерөнхийдөө МАН-ын томчууд дан дээлтэй сайд нараа явуулж, парламентаас сонгогдох сайд нарын тоог нэмэх агуулга дээр нэлээд эрт тохирсон. Гэхдээ МАН-ын гишүүд нэг дор олноороо цугларах Их хурлын бүүм үеэр сайд нарын халаа сэлгээ ярихыг ихээхэн зохимжгүй гэж үзжээ. Гэхдээ...
-ҮХНӨ-ИЙН АГУУЛГЫГ ИХ ХУРЛААС ӨМНӨ ЭЦЭСЛЭН ТОХИРЧЭЭ-
Тэд харин ҮХНӨ-ийн агуулгаа Их хурлаасаа өмнө эцэслэн тохирчээ. Өмнө нь бичиж байсанчлан, ҮХНӨ гурван агуулгад зангигддана Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийг ард түмний саналаар бус парламентаас сонгодог болох. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог 99 юм уу 108 болгох. Гуравдугаарт, парламентаас сонгогдох гишүүдийн тоог ихэсгэх. Үндсэндээ МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг жинхлэнгүүтээ ҮХНӨ рүү шуударч орно. Ингэж байж бидний шуугиад байгаа сайд нарын халаа сэлгээ хийгдэх юм.
МАН-ын гол зовлон нь, ҮХНӨ-ийг өөрсдөө өргөн барьвал ичгүүрт унах явдал. Учир нь, тэд ердөө жил гаруйн өмнөөс өөрсдийн баталсан ҮХНӨ-өө хэрэгжүүлж эхэлсэн. Уг өөрчлөлтийн дагуу танхимын гаднаас баахан сайд нар томилтол Засгийн ажил явахаа байчихсан. Тогтолцоондоо бус хүндээ байгаа энэ зовлонгоосоо салахын тулд ҮНХӨ-ийг тэд өөрсдийн санаачлагаар бус ХҮН юм уу АН-аар өргөн бариулахаар бэлтгэж байгаа юм.
-Л.ОЮУН-ЭРДЭНЭ ИЛТГЭЛДЭЭ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛЫН АГУУЛГЫГ ХӨНДӨНӨ-
Тусгаар тогтнолын ордонд У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар сонгож, дараа нь Бага хурлын гишүүдээ шинэчлэн томилсноос хойш эл том хурал нь болоогүй. Тэр хурлын үеэр Бага хурлын шинэчилсэн бүрэлдэхүүнээр МАН-ын генсекээр Д.Амарбаясгаланг үргэлжлүүлэн ажиллах шийдвэрийг гаргаж байв. У.Хүрэлсүх МАН-ын даргын индэр дээрээс “Чөмгөө дундартал ард түмэндээ амласнаа хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ” гэж мэдэгдэж байв. Эл “Чөмгөө дундрах” агуулгыг Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө ч ашигласан.
Тэгвэл энэ удаад залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэл шинжлэх ухаанч, алсын хараатай байж чадах уу. Эсвэл У.Хүрэлсүх ах шигээ популист шинжтэй байх уу гэх агуулга анхаарал татаж байна. Учир нь, илтгэлийн ерөнхий агуулга цаашдаа Засгийн газар, улс төрийн шийдвэр зэрэгт чухал байр суурь эзэлдэг билээ. Л.Оюун-Эрдэнэ илтгэлдээ “Эдийн засгийн тусгаар тогтнолын агуулгыг хөндөж, авилгын хэргээр шалгагдсан түүхтэй хэн бүхнийг намын гишүүнчлэлээс хасах, хатуу гишүүнчлэлтэй нам байхаас татгалзах” үзэл баримтлалуудыг онцолно гэх мэдээлэл байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөөнд нь ингээд бичсэн юм уншихаар амар
яаая даа байж толгойгоо солихгүй бол гут�##�аа 1000 солиод яахав дэээ..
Oyun-erdene odoo bolio.
....
za daa tged oyuerdened itgej baisnaas chigchii huruundaa itgeed suuj bsan n deer bzdee
з�##�уу ерөнхий сайдадаа итгэл үзүүлсэн одоо болноо чадахгүй гэдэг нь илт боллоо
Хара�##� идсэн данхан толгой �######�аасай, их хурлаасаа өмнө цонхнооос унаж үхээрэй гэж ерөөе, мэдрэмжгүй муу хар м�##�ны үнээний а л
Улс төрийн тохироо, сэлгээ, авилга, хүчирхийлэл, осол аваарь, зурхай уншсаар боловсролын түвшингээр дэлхийд 108-д орлоо.Уг нь бид техник технологийн зуунд амьдарч байгаа гэтэл 6-р ангийн ФИЗИК мэдэх хүнгүй шахам болчихоод өдөр бүр аваарь гараад байх болж..ЯАХ ВЭ?
Бид МАН-ын ахмад гишүүд ээ. Биднийг з�##�уу барга хүүхэд байхад хөгшчүүл хүний сайн л цагаасаа эрт явдаг хүний адаг нь үлддэг гэдэг үнэн бололтой ядаж байхад энэ айхтар өвчин хүртэл тойрдог бололтой.
бөх хүн бүдүүн толгойтой доо
төрийн дээр нам байж зааварладаг коммунизмаас үлдсэн энэ тогтолцоо с�##�ахгүй нь дээ. Монгол улсыг парламент биш �##�ь нэг намын удирдах зөвлөл гэгч нь л удирдах юм
оросуудын хэлээд сануулаад байгаа УЦС -ыг заав�##� барина барихдаа хят адаас мөнгө авч өрөө нэмэгдүүлээд яаж эдийн засгийн тусгаар тогтнол ярьж байна вэ