ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМХОВЧ ШАРшуурхай мэдээ

Америкийн оршин суугч могойг утах гэж байгаад байшингаа шатаажээ

АНУ-ын Мэрилэнд муж улсын нэгэн эр байшинд нь орж ирсэн могойноос салахыг оролдож байгаад байшингаа шатаасан талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээллээ.

Гал түймэр байшингийнх нь подвалд гарсан ба тэнд нүүрс түлсэн нь галд шатамхай материалд хэт ойртсон ажээ. Үүний улмаас гал гарч, байшин бүхэлдээ шатжээ.

Хохирлын хэмжээ нэг сая ам.доллараар хэмжигдэж байна. Харин могой чухам байгаа эсэх талаар юу ч мэдэгдээгүй байна.

Хүйтэн цаг агаар эхлэх үеэр могойнууд нуугдах газар хайж, ан цав олдвол байшин сав руу шургаж ордог гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

(Эх сурвалж: АР)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x