ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

АНУ-ын 12 мужид “Омикрон” хувилбарт халдвар бүртгэгджээ

АНУ-д коронавирусийн “Омикрон” хувилбарт халдварын тохиолдол хамгийн багадаа 20 илэрчээ.

Колорадо, Хавай, Мэрилэнд, Массачусетс, Миннесота, Миссури, Небраска, Нью Жерси, Нью-Йорк, Пенсильвани, Юта зэрэг 11 мужид Калифорнийн дараа ийнхүү “Омикрон” бүртгэгдлээ.

Зарим тохиолдолын халдвар тээгч нь Өмнөд Африкийн улс орнуудаас буцаж ирсэн иргэд хүмүүс байгаа бол зарим тохиолдол нь сүүлийн үед Өмнөд Африкийн улс руу огт зорчоогүй иргэд ч байгаа аж.

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, АНУ-д “Омикрон” халдвар авсан гэх өвчтөнүүдийн хэн нь ч эмнэлэгт хэвтэх эмчлүүлэх шаардлагагүй байгаа юм. Учир нь, “Омикрон” хувилбарт халдварын шинж тэмдэг нь хүндрэлгүй үргэлжилж байгаа юм.

Хэдий тийм ч, тайвширч болохгүй ба эмч нар коронавирусийн халдвар нь аажмаар хүндрэлд хүргэдэг гэдгийг мартаж болохгүй гэж зөвлөж байна.

Нью-Йорк хотод харин “Омикрон”-ы халдварын 8 тохиолдол бүртгэгдсэн ба тэндэхийн Эрүүл Мэндийн Газрын төлөөлөгчдийн мэдээлснээр, халдвар авсан тэдгээр хүмүүсийн явсан маршрутаас харвал ойрын хугацаанд хил даван зорчоогүй гэж мэдэгдэж байсан ч халдвар олон нийтэд тархаж байгаа юм.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button