Нийгмийн

Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зайлсхийж, шинжилгээний хариу сольжээ

Баян-Өлгий аймгийн харъяат С.Х-г аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд яллагдагчаар татагджээ. Тодруулбал, түүнийг “Хүүхдийн эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-оос зайлсхийж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн объект болох Х.Ж-ын цусны дээжийг өөр хүний цусны дээж буюу С.В-гийн цусны дээжээр сольж, хэрэг шалган шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч А.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Х.Ж-тай анх 2010 онд танилцсан. Бид үерхээд гэрлэхээр тохиролцоод Х.Ж-аас жирэмсэн болсон. Би А-ы эцгийг тогтоолгохыг анхнаасаа хүсээгүй байсан. Гэтэл Х.Ж- болон түүний эцэг, эх С.Х-, Б- нарын элдэв дарамтад орж, аргагүйн эрхэнд шүүхэд хандах болсон.

Одоо хүү маань том болоод аавыгаа асуудаг болсон. Миний аав хаана байгаа юм бэ гэж хүү маань байнга асууж байна. Үүнээс болж би сэтгэл санааны дарамтад ороод байна. Монгол Улсад хууль ёсоор сууж байгаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хатуу хариуцлага тооцож өгөөрэй гэж хэлмээр байна. Одоо хүртэл бид хоёрын эрх зөрчигдөөд явж байгаа.

Шинжилгээ солигдсон үед найз нөхөд хамаатнууд маань чи худлаа яриад байна, С.Х-ын хүү гэж худлаа гүтгэсэн гэж хэлэхэд би нэр төр алдар хүндээрээ маш их хохирсон. Түүнээс болоод ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, найз нартайгаа уулзах боломжгүй, сэтгэл зүйн хувьд маш их хохирол учирсан. Уг нөхцөл байдлаас шалтгаалаад ажлаасаа гарсан, мөн хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдаж, групп тогтоолгосон.

Энэ хэргээс болоод би маш их сэтгэл зүйн дарамтанд орсон. Энэ талаараа шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлдээ тодорхой дурдсан тул нэхэмжлэлийг хангаж, надад учирсан хохирлыг гаргуулж өгөхийг хүсье.” гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн дүгнэлтээр "шүүгдэгч Х.Ж- нь Ж.А-ы биологийн эцэг байх 99.99%-ийн магадлалтай” хэмээн гарчээ. Иймд өмнөх дүгнэлтийн Х.Ж-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой эрс зөрүүтэй байх тул 8843 дугаартай дүгнэлтээр гаргасан Х.Ж-ын гэх цус нь огт өөр эрэгтэй хүний цус байсан нь тогтоогджээ.

Улмаар Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтан, яллагдагч нарыг “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.000.000 (есөн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-07 10:35

Тэнэг хүүрнүүд юмааа яаж ингэчээд өөрийгөө эр хүн гээд яваад байж чаддаг бнаа.

Зочин
Зочин
2021-12-07 10:36

Монголын гадаадчуудаас гарахгүй юм байхгүй юмаа. муу санаа нь арай дэндчихсэн гарууд юмдаа ичиж үхмээр

Зочин
Зочин
2021-12-07 10:37

гарахгүй юм байхгүй дуракуд юмааа

Зочин
Зочин
2021-12-07 10:38

Солонгос сери�##�аа болиочээ.

Зочин
Зочин
2021-12-07 10:39

Oyutolgoin bayalagiin mungu Mongol bankaar damjidag bolgoh heregtei tegj bj bid hyanalt tavij chadna

Зочин
Зочин
2021-12-07 10:41

энэ эмэгтэйд ямар хэцүү байсан болоо итгээдз хайрлаад бүр хүүхдийн гаргасан байхад ингэж ар нуруунаас нь хутг�##�ах гэж. Баян-өлгийчүүд ч муу санаатай гэж үнэн юм. энэ эмэгтэй үнэхээр сэтгэлийн хаттай тулдаа л өдий хүргэсэн байна өөр хүн байсан бол амиа хорлох хэмжээнд их дарамт ганцаард�##�ыг мэдэрсэн байна.

Зочин
Зочин
2021-12-07 10:47

Хүнээс гарах үйлдэл мөн үү с�##�маар байсан бол юм зүгр л с�##�на биздээ бүхэл бүтэн нэг эмэгтэйн амьдр�##�аар ингэж наадаж хүн амьтаны хара�##�ыг идүүлэн байж с�##�ах гэж. тэр эцэг эх нь ч гэсэн хүүтэйгээ нийлээд ийм юм хийгээд сууж байдаг арчаагүй амьтад ч болдооо

Зочин
Зочин
2021-12-07 10:58

хөдөлмөрийн чадвараа 75 хувиар �##�дсан гэхээр тэр хадмын т�##�ууд нь зодсон л байх баянөлгий чинь айхтар ёс уламжл�##�тай газар биздээ. иймээс л ханилах гэж байгаа хүнийхээ аав ээжийг сайн хар гэдэг нь учиртай байх нь.

Зочин
Зочин
2021-12-08 15:05

М

Зочин
Зочин
2021-12-08 15:09

"Монгол улсад хууль ёсоор сууж байгаа хүн" гэх хүний хүн, гадны хүн, сэтгэл нь энд биш өөр газар байгаа нөхөр юм шиг. Ягаад Монгол улсын иргэн гэж хэлэээс татг�##�зав. Асууд�##�тай нэгэн байна

Зочин
Зочин
2021-12-08 15:11

"Монгол улсад хууль ёсоор сууж байгаа хүн" гэх хүний хүн, гадны хүн, сэтгэл нь энд биш өөр газар байгаа нөхөр юм шиг. Яагаад Монгол улсын иргэн гэж хэлэээс татг�##�зав. Асууд�##�тай нэгэн байна

Yuki
Yuki
2021-12-08 18:59

Yu we tegj zobosn bhd 9n say nohon tolbor ogod bolo gejuu? Arai bishe

Холбоотой мэдээ

Back to top button