Нийгмийн

Маргалдсан уурандаа нэгийнхээ толгой руу чулуу шидэж, амийг нь хөнөөжээ

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 40 настай эрэгтэй Ж.Б нь А.Б-тэй маргалдаж, түүний толгойн тус газарт нь чулуу шидсэнээс тархинд ноцтой гэмтэл учирч, хохирогч амиа алджээ.

Талийгаачийн зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дух, баруун шанаа, дээд уруулд зулгаралт үүссэн байна. Улмаар иргэн Ж.Б-г бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэмээн үзсэнээр шүүхэд яллагдагчаар татагджээ.

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У шүүхийн хэлэлцүүлэгт: “...Талийгаачийн тархи нь бяцарсан байсан. Би дөрвөн нялх хүүхэдтэй. Энэ хэсэг хугацаанд хүүхдүүдэд маш их хэцүү байдалтай байсан. Би маш гомдолтой байна” гэжээ.

Улмаар шүүгдэгч Ж.Б-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-08 10:54

Уураа захирч чадахгүй бүхэл бүтэн 4 нялх амьтаныг өнчрүүлчихээд юу бодлож байдаг юм болдооо

Зочин
Зочин
2021-12-08 10:55

наймхан жил байхдаа яадын бүтэн нэг гэр бүлийн амьдарлыг орвонгоор нь эргүүлчихээд

Нахуй
Нахуй
2021-12-08 13:00

Өө эгэ му �##�уурчин удахгүй гарчихна. Үхсэнии хохь гдэг хуультай орон шүдэ. Яг ингэж чулуугаар хүн цохиж �##�сан нэгэ сэтгүүлч сэтэртэй нөкөр ямарч ял эдлээгүй эрх чөлөөтэй олн жилэ жаргаад явж л бна. Төрмөнх гмэн бха.. Өнчирч хоцорсон 2 хүү нь одоо том з�##�уус блсон �##�уурчинг олж уулзана гд хайж бна. Монголын хууль 3 хоног оо гж..

mgl
mgl
2021-12-10 20:48

hunii ami 8 jiltei tentsej bwal olon hun amia aldah ni oilgomjtoi

Холбоотой мэдээ

Back to top button