ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Жо Байден Украйныг ӨМӨӨРЧ, ОХУ-ын эсрэг ХОРИГ тогтооно

Өчигдөр 2021.12.07-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай онлайн холбоосоор уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр, АНУ болон түүний Европын холбоотнууд ОХУ-ын цэрэг армийг  Украйны хил рүү татан, байршуулж байгаад гүнээ түгшиж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.

Жо Байден хэлэхдээ, АНУ болон түүний холбоотнууд хэрэв үнэхээр цэрэг байлдааны хурцадмал байдал байгаа бол эдийн засгийн хувьд мөн бусад чиглэлд ОХУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авах болно гэдгийг Владимир Путинд маш тодорхой ярьжээ.

Жо Байден Украйн улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг цаашид ч дэмжихээ дахин илэрхийлээд, ОХУ, Украйны удирдлагуудыг үүсээд буй хурцадмал байдлыг намжааж, дипломатч харилцаанд эргэн орохыг уриалав.

Путин, Байден нар өөрсдийн багт зохих зааварчилгааг өгсөн гэж Цагаан ордон онцолжээ. Америкийн тал Украйныг тойрсон асуудлыг холбоотнууд болон түншүүдтэйгээ ярилцаж зөвлөлдөн нягт уялдаатай шийдвэрлэх болно гэж хэвлэлийн мэдэгдэлд дурьджээ.

Мөн Путин, Байден нар стратегийн тогтвортой байдлын асуудлаарх хоёр талын яриа хэлэлцээ, кибер аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах талаар тус тусад нь хэлэлцээ хийх, мөн Ираны цөмийн хөтөлбөр зэрэг тодорхой бүс нутгийн асуудлаар хамтран ажиллах талаар авч хэлэлцсэн гэж Цагаан ордон мэдэгдэв.

Дэлхий дахинд өрнөж буй чухал чухал үйл явдлуудын талаарх эдгээр багц сэдвийг өмнө нь 2021.12.06-нд Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан байсан.

Хоёр орны төрийн тэргүүнүүдийн яриаг өмнө нь ашиглаж байгаагүй нууцын зэрэглэлтэй, аюулгүй видео холбоосоор явуулсан нь анхаарал татаж байгаа юм. Эх сурвалжаас тодруулахад, Путин, Байден нар тусгайлсан суурилуулсан камертай өрөөнд нэг нэгээрээ сууж, хоёр талын дипломат орчуулагч нарыг хүртэл өөр өөр өрөөнд оруулсан аж.

Онлайн дээд хэмжээний уулзалт хоёр цаг орчим үргэлжилсэн ба хэлэлцээний үр дүн ямар байсан талаар Кремлийн болон Цагаан ордны хэвлэлийн албаны аль аль нь нарийн мэдэгдэл хийгээгүй байна.

Уулзалт хэлэлцээ эхлэхийн өмнө Ерөнхийлөгч Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, хоёр удирдагч ийнхүү коронавируст халдварын улмаас онлайн уулзалт хийж байгаа нь сайшаалтай үйл явдал ч гэлээ тэдний яриа хэлэлцээнээс ямар нэгэн ахицтай, үр өгөөжтэй шийдвэр гарах эсэх нь тодорхой биш гээд тиймээс хүлээлт үүсгэх шаардлагагүй гэлээ.

Харин, онлайн уулзалтын өмнө Барууны хэвлэлүүдээр ОХУ хэрвзээ Украйнд зэвсэгт халдлага үйлдсэн тохиолдолд Вашингтон хараад суухгүй ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тогтоож, ОХУ-ыг SWIFT системээс ч гаргах хүртэл хатуу хориг тавихаар зэхэж байгаа, мөн АНУ-ын иргэдийг Украйнаас гаргах төлөвлөгөөг ч боловсруулж байна гэсэн сенсацитай мэдээллүүдийг нийтэлж, ярьж эхэлсэн юм.

Энэ мэтээр Украйн, Тайванийн арлаас авахуулаад улс орнуудын бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийнх нь ардчилал, эрх чөлөөтэй холбоотой асуудлаас болж, дэлхийн том гүрнүүдийн хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд сэв сууж, сөргөлдөх нь өөр бусад оронд ч хамаатай зүйл байдаг. Бие биенийхээ эсрэг хориг тогтоох, бойкотлох зэрэг нь дэлхийн нийгэм, эдийн засгийн урсгалд мэдэгдэхүйц хэмжээгээр бараан сүүдрээ тусгадаг ба үүнээс нь болж улс орнуудын ард иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хувьд чөдөр тушаа болох өндөр эрсдэлтэй билээ.

(Эх сурвалж: BBC; CNN; Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хайду
Хайду
2021-12-08 11:26

Зул унтрахдаа бадамладаг шиг Путтны авторитар дэглэм улам түрэмгий болоод байгаа нь унахын нь цондон байх

Дэл
Дэл
2021-12-08 13:57

Гар�##� үүсэл нэг байж хоорондоо мууд�##�цах хэрэг юу вэ ? Оросууд хилээ хамга�##�ах нь зүй ёсны асууд�##� путинаас өөр ямар ч ардчилагч байсан тэгэх байсан напеолин гитлер бүгд тэр замаар орос руу орж ирсэн шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button