Нийгмийн

ЦЕГ: Зам дээр гэр бүлийн хамаарал бүхий эмэгтэйгээ зодсон иргэний хэргийг шалгаж байна

Өчигдөр орой /2021.12.08/ цахим ертөнцөд нэгэн иргэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн тухай мэдээлэл байршуулсан нь олны анхаарлын төвд ороод байна. Тодруулбал:

Баянхошууны хөтөлд байрлах автобусны буудал дээр 23-25 насны 3-4 залуу нэг эмэгтэйг зам дээр зодож, хүчээр автомашиндаа суулгаад авч явсан гэх. Үүнийг харсан иргэн машинаасаа бууж очоод болиулах гэтэл жолооч нь "Гэр бүлийн асуудал чамд хамаагүй” хэмээгээд цааш явжээ.

Энэ тухай цагдаагийн байгууллагаас тодруулахад:

"2021 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 01 минутад фейсбүүк цахим хэрэглэгчээс нийтэлсэн “Баянхошууны хөтөл автобусны буудал дээр гурваас дөрвөн залуучууд нэг эмэгтэйг зодож хүчээр машиндаа суулган авч явсан” гэх мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад, урьдчилсан байдлаар өглөөний 07:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 112 автобусны буудал дээр Тоёота Харриэр маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн Н, иргэн Э, иргэн А, иргэн Б гэх 4 иргэн зорчиж явсан бөгөөд иргэн Н согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаатай иргэн Э-тэй маргалдаж, үл ойлголцсон нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн үед хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй иргэнд аюулын зэргийн үнэлгээг хийж, холбогдох засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хамтарсан багт мэдэгдэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-08 17:13

Иргэнийхээ үүргий нэр төртэй биелүүлсэн тэр үл таних эмэгтэйд баяр хүргэе.

Зочин
Зочин
2021-12-08 17:22

Тийм шүү

Зочин
Зочин
2021-12-08 19:29

яагаад арчаагүй хүмүүсийн нэр усыг нууцлаад б.даг б.на д.

Баагий
Баагий
2021-12-09 08:46

Цагдаа маань зөв шийдээсэй.гэр бүлийн маргаан байт�##� бүгд нийлж өшиглөж зодож болох уу. Арай нийлж хүчинддэг нөхөд биш юм бийдээ.

Zochin
Zochin
2021-12-10 15:48

Mongolchuud min urgelj ene irgen shig bie bienee gh ochuuhen hair halamj saihan setgeltei baigaarai.thun burt tim dadal zurshil suuchihwal niigem hamarsan huchirhiilel gemt hereg arai bagasj medne.tuunees tor zasgiin bodlogt bl naidaltgui tumen olon min bie biendee 2 nudeeree hair harts tugeej bolohgui zuiliin toloo ew negtei temtsej baiyaaaa

Холбоотой мэдээ

Back to top button