Нийгмийн
Амиа хорлох гэж байсан согтуу иргэнийг аварчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байрны 11-р давхраас үсэрч амиа хорлох гэж байсан иргэнийг онцгой байдлын алба хаагчид аварчээ. Тодруулбал, 12 давхар барилгын 11 дүгээр давхрын орцны цонхны тавцан дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 03:23 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад тус байрны оршин суугч 31 настай эрэгтэй А нь согтуурсан үедээ орцны цонхны тавцан дээр амиа хорлох зорилготой зогсож байсныг ярилцлага хийж эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.