Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМСПОРТшуурхай мэдээ

Бээжингийн өвлийн олимпыг БОЙКОТЛОХ улсуудын тоо нэмэгдэж, хятадууд ГАДУУРХАГДСААР

ИХ БРИТАНИ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 2021.12.08-ны лхагва гарагт Парламентын гишүүдийн асуултад хариулж, Их Британи БНХАУ-ын Бээжин хотноо болох 2022 оны Өвлийн олимпын наадмыг дипломат аргаар бойкотлохоо зарлалаа.

Парламентын гишүүний Бээжингийн Өвлийн олимпыг бойкотлохыг уриалсан нэгэн гишүүний асуултад хариулахдаа,

“Засгийн газар үүндээ огтхон ч эргэлзэхгүй байна. Бид энэ асуудлыг Хятадын эсрэг тавьж байна. Би Ши Жиньпин даргад Өвлийн олимпын наадмыг дипломат аргаар бойкотлох тухайгаа хэлсэн. Британийн ямар ч сайд олимпод оролцохгүй ч гэлээ, парламентын гишүүдэд хандаж хэлэхэд “Спортыг бойкотлох нь улс төрийн бодлоготой нэг шугаманд явахгүй гэж би бодож байна” хэмээжээ.

ШИНЭ ЗЕЛАНД

Шинэ Зеландын сайд нар Бээжингийн Өвлийн олимпод оролцохгүй гэж тус улсын Спортын дэд сайд Грант Робертсон мэдэгдлээ. Түүний хэлснээр, эл  шийдвэрийг олимпыг дипломат аргаар бойкотлоогүй харин коронавируст цар тахлын улмаас гаргасан гэдгээ тайлбарлав.

Шинэ Зеланд улсыг Бээжинд болох Өвлийн олимпод сайд нарын түвшинд төлөөлөн оролцохгүй гэсэн юм.

“Бид Өвлийн олимпод сайдын түвшинд оролцохгүй гэдгээ аль хэдийн аравдугаар сард Хятадын талд мэдэгдсэн” гэж Робертсон онцлов. Түүний хэлснээр, энэ шийдвэр нь АНУ-ын эрх баригчид Бээжингийн Өвлийн олимпыг бойкотлосонтой ямар ч холбоогүй, хэд хэдэн нөхцөлийг харгалзан, ялангуяа “КОВИД-19”-ийн цар тахал өвчний улмаас аюулгүй байдлын үүднээс авч хэрэгжүүлж буй шийдвэр гэж тодотгов.

АВСТРАЛИ

Австрали улс Бээжингийн Өвлийн олимпын наадамд албаны хүмүүсээ илгээхгүй байх талаар хэлэлцэж байна гэж “Sydney Morning Herald” хэвлэлд нийтэлжээ.

“Бээжинд болох Өвлийн Олимпод Австрали улсыг албаны хүмүүс төлөөлөн оролцох эсэх шийдвэр хараахан гараагүй байна” гэж тус сонинд тус улсын Спортын сайдын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлийг иш татжээ. Гэсэн хэдий ч, тус сонинд бичсэнээр, Австралийн эрх баригч Либерал Үндэсний Эвсэл болон сөрөг хүчний Хөдөлмөрийн Намын гишүүд 2022 оны Өвлийн олимпыг дипломат аргаар бойкотлохыг уриалж байгаа юм.

Олимпыг дипломат аргаар бойкотлох гэдэг нь албан тушаалтан, сайд дарга нар биечлэн оролцохгүй, харин баг тамирчид оролцох боломжтой гэсэн үг юм.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС

Өмнө нь, 2021.12.06-ны даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки АНУ-ын Засаг захиргаа Бээжингийн олимп, паралимпын наадамд АНУ-ын дипломат болон бусад албан тушаалтнуудыг оролцуулахгүй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр энэ шийдвэрээ Хятад улс АНУ-ын үзэж байгаагаар Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Оронд хүний ​​эрхийг ноцтой зөрчиж байгаатай холбон тайлбарласан. Гэсэн ч, 2022 оны Өвлийн олимпод Америкийн баг тамирчид оролцох боломжтой гэлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн Вашингтон 2022 оны Бээжингийн Өвлийн олимпыг дипломат аргаар бойкотлох нь боломжит арга хэмжээ гэж үзэж байгаа талаар “Вашингтон Пост” сонинд нийтэлж байсан. Сонины мэдээлснээр, Ерөнхийлөгч Жо Байден “БНХАУ-ын Шинжаан, Төвд, Хонконгт явуулж буй бодлого, мөн Хятадад хүний ​​эрхийг ерөнхийд нь ноцтой зөрчиж байгаа хэрэгт” санаа зовниж байгаа гэсэн юм.

Дээр дурьдсанчлан АНУ-аас гадна Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ч мөн Хятадын эрх баригчид хүний ​​эрхийг зөрчиж байгааг эрс эсэргүүцэж, Өвлийн олимпыг дипломат аргаар бойкотлохыг үгүйсгэхгүй гэв.

Жо Байден Их Британийн Засгийн газрын эсрэг бойкот зарлахад бэлэн байгаатай холбогдуулан “Их Британи америкийн үлгэр жишээг дагах эсэх талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж байна” гэсэн мэдээлэл байгаа юм.

Их Британийн албаны хүмүүс наадамд оролцохгүй, харин тус улсыг Их Британиас БНХАУ-д суух Элчин сайд төлөөлөн оролцоно гэж байсан. Өвлийн олимпыг тойрсон бойкотлоно, бойкотлохгүй гэсэн асуудлаар БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан өнгөрсөн долоо хоногт дэлхийн улс орнууд элж дараалан олимпыг бойкотлох санааг шүүмжлэв.

Тэрбээр хэлэхдээ, “Бээжинд болох 2022 оны Олимп, Паралимпын наадам бол удахгүй болох наадмын жинхэнэ бөгөөд гол оролцогчид болох дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн баг тамирчдад зориулсан талбар юм. Спортыг энэ мэтээр улс төржүүлж байгаа нь Олимпын үзэл санааг зөрчиж, дэлхийн тамирчдын эрх ашгийг хохироож байна” гээд бойкот зарласан улсуудын мэдэгдлийг “Хятадын дотоод хэрэгт шалтаг гарган хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож байгаа хэрэг” гэж нэрлэв.

ЯПОН

Япон улс АНУ-аас зарласан дипломат бойкотыг дэмжихийн тулд Бээжинд болох Өвлийн олимпын наадамд Засгийн газрын гишүүд болон бусад төрийн албан хаагчдын төлөөллийг илгээх бодолгүй байгаа талаар лхагва гараг /2021.12.08/-т “Sankei” сонин эх сурвалжаас эш татан мэдээллээ. Мөн урьдчилсан байдлаар Бээжин дэх Японы төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд спортын газрын дарга Мирофүши Кожи, Японы Олимпын Хорооны тэргүүн Ямашита Ясүхиро нар оролцох аж. Тэд Засгийн газрын албан тушаалтнууд биш бөгөөд энэ нь Японд АНУ-ын дипломат бойкотыг дэмжих боломжийг олгох юм.

Токио Бээжингийн Өвлийн олимптой холбоотой асуудлаар “Их 7” /G7/-гийн түншүүдийн үйлдэл, Хятадын талын хариу үйлдэл зэргийг харгалзан үзсэний дараа эцсийн шийдвэрээ гаргана гэлээ. Ерөнхий сайд Кишида Фүмио өмнө нь хэлэхдээ, “Бээжингийн наадмыг дипломат аргаар бойкотлох магадлалтай асуудлаар Япон улс өөрийн үндэсний ашиг сонирхлоо баримтална” гэсэн юм.

Энэ мэтээр Австрали, Шинэ Зеланд, Канад, Норвеги, АНУ-ын улс төрчид, мөн янз бүрийн орны хүний ​​эрхийн 200 шахам байгууллагын төлөөлөгчид Бээжингийн Өвлийн олимпын наадмыг бойкотлохыг уриалж, гадуурхагдаж байгаа нь БНХАУ-ын эрх баригчдын Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Оронд хэрэгжүүлж буй асар их хэлмэгдүүлэлттэй холбоотой. Улс орнуудын олимпыг бойкотлох шийдвэрүүдийг Хятадын тал буруутгаж, АНУ тэргүүтэй улс орнуудыг олимпыг гутаан доромжилж, олимпын үзэл баримтлалд харшлах улс төрийн заль мэх гэж нэрлээд, Бээжин тэдгээрт тохирох хариу арга хэмжээ авахаа амласан юм.

Өвлийн олимпын наадам 2022.02.04-нөөс дөрөвдүгээр сарын 20-ны өдрүүдэд Хятадын нийслэл Бээжин хотноо болно. Харин Паралимпын наадам 2022.03.04-нөөс гуравдугаар сарын 13-ны хооронд болох юм.

(Эх сурвалж: Xinhua; BBC; Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-12-09 09:59

манайх ч гэсэн Ардчилсан засагл####тай Улс орон л юм бол Олны жишгийг дагаж Бойкот хийх хэрэгтэй ш дээ

Зочин
Зочин
2021-12-09 10:44

Эрээн гээд хилийн жижигхэн боомт хот хаагдахад л Монголд бүх юм юу ч гүй болж байхад хэрээ мэдэхгүй бусдыг дуурайж бойкотлож чадах уу.Хүчирхэг э.засагтай акул гүрнүүдийг дуурайж байж хөлд нь чирэгдэхгүйгээ мэдэх байлгүй

Зочин
Зочин
2021-12-09 19:00

Хирээ мэд.

haha
haha
2021-12-10 19:29

zugeer l ataarhal yumdaa.Uchir ni Hyatadin hogjiliig l bokoitloh geed uzeed diilehgui bnshdee USA ni. Pyaldag hed ni dagaad l kkk.Litav uls gehed hungululttei zeeliin tuluu Taiwanii tuluulegchiin gazar baiguulaastai .

Зочин
Зочин
2021-12-20 14:26

Хятадтай байж чадахгүй монгол болсон ч их дээ дэлгүүрт юм ####га

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x