Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг, Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ-чоно-2021” наадам энэ сарын 13-нд болно. Тус наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, багт нэр дэвшигчид тодорлоо. “Бөртэ чоно”-д хэн, хэн нэр дэвшсэнийг сонирхуулъя. Тамирчдын нэрийг Цагаан толгойн үсгийн дарааллаар бичсэнийг тодотгоё.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

1.М.Анхцэцэг (хүндийг өргөлт) - Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын IV байрын шагналт

2.Ц.Анударь (буудлага) - Индонез, Бангладешийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны дасгалд 9-р байрт шалгарсан

3.З.Болортунгалаг (чөлөөт бөх) - Ази тивийн аварга, Иван Ярыгины ОУТ-ий аварга

4.Б.Болортуяа (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт

5.Б.Болор-Эрдэнэ (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн

6.Э.Гантуяа (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий хүрэл медальт

7.О.Гүндэгмаа (буудлага) - Токио 2020 олимпын наадамд оролцсон. Нийт 7 олимпын наадамд оролцсон Монголын анхны тамирчин

8.Э.Даваачимэг (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий мөнгөн медальт

9.М.Дөлгөөн (чөлөөт бөх) - Ази тивийн аварга

10.Д.Отгонжаргал (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт

11.Б.Урантунгалаг (байт харваа) - Олимпын эрх олгох тэмцээнд V байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцсон. Дэлхийн цомын тэмцээнд 663 оноогоор улсын рекордыг шинэчлэн тогтоосон

12.М.Уранцэцэг (жүдо) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТий хүрэл медальт, Тбилиси, Ташкентийн Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт

13.Б.Шоовдор (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины ОУТ-ий аварга

14.Б.Энххүслэн (усанд сэлэлт) - “Токио-2020” олимпын наадмын 50 метрийн чөлөөт сэлэлтэд улсын рекордыг шинэчлэн тогтоосон
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

1.Ё.Басхүү (жүдо) - “Токио-2020” олимпын VII байрын шагналт, ДАШТ-ий хүрэл, Ташкентийн Их дуулгын мөнгө, Абу Дабигийн Их дуулгын хүрэл медальт

2.Д.Батгэрэл (холимог тулаан) - 2021 онд UFC Холимог тулаанд 2 тулаан дараалан цэвэр ялалт байгуулсан

3.Г.Ганбаяр (хөлбөмбөг) - Унгарын дээд лигт “Пушкаш” багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн

4.Э.Даваахүү (буудлага) - Индонез, Бангладешийн ОУТ-ий аварга, “Токио-2020” олимпын наадмын хийн гар бууны 10 метрийн дасгалд 12-р байр эзэлсэн

5.Д.Дашнамжил (байт харваа) - ДАШТ-ий урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас 9-д эрэмбэлэгдсэн. Хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан

6.М.Лхагвагэрэл (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт

7.Э.Лхагвасүрэн (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн

8. Т.Тулга (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Ромын ОУТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч

9.С.Моллаей (жүдо) - “Токио-2020” олимпын мөнгөн медальт, Тель-Авивын Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн

10.Б.Чинзориг (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч

11.Ц.Цогтбаатар (жүдо) - “Токио-2020” олимпын хүрэл медальт, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальт

12.Э.Цэндбаатар (бокс) - “Токио-2020” олимпын V байрын шагналт, Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний аварга

13.С.Жамбалжамц (дугуй) - Дугуйчдын Ази тивийн чансааны хоёрдугаар байранд бичигдэж байгаа, Тour of Thailand тэмцээний аварга
14.Х.Энх-Амар (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний мөнгөн медальт
СПОРТ ТОГЛООМЫН БАГ:

1.3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг - Токио 2020 Олимпын наадамд оролцсон
2.Атлетик 220 хөлбөмбөгийн клуб - МХБХ-ны дээд лигийн аварга, AFC CUP тэмцээний хэсгийн шатанд өрсөлдсөн

3.Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг - FIFA 2022 Азийн бүсийн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн

4.3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг - Токио 2020 Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцсон.

Өнөө жил “Токио-2020” паралимпийн наадмын пара пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ түрүүлж, паралимпийн аварга болсон. “Бөртэ чоно”-д яагаад түүнийг нэр дэвшүүлээгүй вэ” гэж уншигчид гайхаж магадгүй. Учир нь олимп, паралимпын оны шилдгүүдийг тусад нь шалгаруулдаг дэлхийн жишиг бий. Энэ жишгийн дагуу Монголын жилдгүүдийг ч мөн тусад нь шалгаруулж байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөвөө зөв. Пара олимпийн тамирчдыг тусад нь шалгаруулсан нь зөв. Харьцангуй ойлголт. Гэхдээ шагнал бол ижил байх хэрэгтэй.
Бүх амжилтаараа эрүүлийн амжилтыг энэ Содномпэлжээ гэж залуу эвдэж илүүрхэж чадсаан..Эрүүлийнхэн ичиж амьдраарай!Энэ залуу л Токиод төрийн дууллаа эгшиглүүлсэн шүү дээ!
Нэг ч хожил аваагүй Tokio-ийн олимпод оролцсон 3х3 эмэгтэй багын тамирчин хүүхнүүд бөртө чоно шалгаруулалтанд арай орохгүй байлгүй дээ эрх авахад оролцсон 2-ийгоо хасан байж ороод амжилтгүй хоцорчихоод төрийн шагнал аваад л байсан биз дээ энэ удаа ичинэ биз дээ
Para Sodnom. Mun Tsogtbaatar tsendbaatar. 3×3 sagsan bumbugiin emegteichuudiin bagt togloj baisan Ganzul. Bolor.erdene 2 ednuus shalagaraasaa bilee. Shudraga yavagdval ednuus avah estoi