ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Илон Маскийн компани хүний уураг тархинд чип суулгахаар төлөвлөж байна

Илон Маск оны эцэс гэхэд 2021 онд хүний ​​тархинд чип суулгахаар төлөвлөж байна гэж өмнө нь мэдээлж байсан ч тийм зүйл одоогоор болоогүй байна. 2021 оны хоёрдугаар сард үүсгэн байгуулагдсан “Neuralink” компанид хүний уураг ​​​​тархинд тусгай чип суулгах туршилт хийхийг нь зөвшөөрөөгүйтэй холбоотой.

АНУ-ын холбогдох байгууллагууд хүний ​​тархинд чип суулгах нь тархины эд эсийг гэмтээж, улмаар амь насанд аюултай тул ийнхүү зөвшөөрөл олгоогүй байгаа аж.

Илон Маскийн “Neuralink” компанийн хувьд харин аль хэдийн сайн дурын ажилтнууд, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг ажиллуулж байгаа бөгөөд орчин үеийн технологийн тусламжтайгаар нуруу нугасны гэмтэлтэй хүний ​​хөлний хөдөлгөөнийг сэргээнэ гэдэгт эрдэмтэн мэргэжилтнүүд найдаж байгаа гэж мэдэгдэж байгаа юм. Өмнө нь, чипийг гахай, сармагчин хоёрын тархинд суулгаж туршсан байна.

(Эх сурвалж: Actual News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button