ДЭЛХИЙНИЙГЭМ

Билл Гейтс: 2022 онд дэлхий амны хаалтаа тайлж хаяна

“Майкрософт” /Microsoft/ компанийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс “КОВИД-19” цар тахлын цочмог үе шат 2022 онд дуусна гэж мэдэгдлээ. Энэ тухай хувийн блог хуудсанд нийтэлжээ. Өмнө нь ч тэрбээр цар тахал дуусах хугацааг нэг бус удаа мэдээлж байсан.

Коронависийн Энэтхэг хувилбар тархаж, вакцины нийлүүлэлт дэлхий даяар жигд бус байгаа нь хүн төрөлхтнийг “КОВИД-19”-ийг бүрэн ялан дийлэх хугацааг холдуулсан гэж Билл Гейтс онцолж байгаа юм. Мөн  түүний хэлснээр, Олон Улсын Хамтын Нийгэмлэг цар тахлаас улбаатай өвчний эсрэг вакцинж боловсруулсан ба эмчилгээний үйл явцад ихээхэн ахиц дэвшил гаргасныг ч тодотгов.

Гейтс халдварын шинэ “Омикрон” хувилбар хүн төрөлхтөнд аюул эрсдэл дагуулж, санаа зовоож байгаа ч одоогийн байдлаар улс орнууд түүний тархалтыг зогсооход илүү сайн бэлтгэгдэж, техник технологийн хувьд ч илүү сайжирсан, нэг үгээр хэлэхэд “Дэлхий хал үзэж” туршлагажиж байгаа гэлээ.

Тэрбээр “Дельта хувилбараас илүү аюултай шинэ мутац гарч ирнэ гэж төсөөлөөгүй, хүмүүсийг заавал вакцинжуулалтад хамрагдаж, амны хаалт өдөр бүр зүү гэж ийм удаан хугацаанд “ятгана” гэж огт төсөөлж байсангүй гэдгээ хүлээн зөвшөөрөв.

Арваннэгдүгээр сарын 18-нд Гейтс одоо гараад байгаа 32 төрлийн мутаци агуулсан “Омикрон” хувилбарт вирусээс илүү аюул дагуулсан, аймшигтай вирус гарахгүй тохиолдолд олон сая хүний амийг авч одсон “КОВИД-19” цар тахал 2022 оны дунд үе гэхэд дуусна гэдэгт итгэж байгаагаа аль эртнээс олон нийтэд зарласаар ирсэн. Тиймээс, дэлхийн хамтын нийгэмлэгийг шинэ тахлын аюулыг бууруулж, халдварын тархалтыг таслан зогсоож, нэгмөсөн устгахын тулд идэвхтэй ажиллахыг уриалж байгаа юм.

“Аймшигт энэ үеийн төгсгөл нь холгүй байгаа гэж найдаж байна. Би энэ талаар өөр нэгэн таамаглал дэвшүүлэх нь тэнэг хэрэг байх, гэсэн ч тахлын цочмог үе шат 2022 онд дуусна гэж би бодож байна” гэж тэр дахин санууллаа.

(Эх сурвалж: Bloomberg)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button