ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Үхэртэй гэрлэсэн эмэгтэй

Хим Ханг гэх эмэгтэй үхэртэй гэрлэсэн сонирхолтой мэдээ байна. Үхэртэйгээ хамт нэг гэрт амьдардаг ба үхэр нь талийгаач нөхрийнх нь дэрийг дэрлээд унтдаг гэнэ. Учир нь, Хим Ханг үхрийг нас барсан нөхрийнх нь хойд дүр хэмээн итгэдэг аж. Нөхөр нь жилийн өмнө нас барсан юм байна.

Хим Ханг нь Камбожийн зүүн хойд хэсэгт орших Кратьэх тосгоны оршин суугч бөгөөд саяхан 74 насныхаа ойг тэмдэглэжээ. Шинэ нөхрөөрөө үхэр сонгох болсон шалтгаан нь нэгэн өдөр үхэр түүнийг санаандгүй байдлаар үнссэн нь ийнхүү тэднийг гэрлэхэд хүргэжээ. Үүний дараа Хим Ханг талийгаач нөхрийнх нь сүнс үхэрт шингэсэн гэдэгт гүн итгэж, сэтгүүлчдэд хүртэл үхэрт нөхрийнх нь зан чанар байгаа талаар ярилцлага өгчээ.

Тэдний хурим дээр тосгоных нь оршин суугчид оролцож, хачирхалтай үйл явдлын гэрч болсон ч тэд чухам энэ гэрлэлтийн талаар ямар бодолтой байгааг хэн ч мэдэхгүй байгаа юм. Хим Ханг хуримынхаа дараа үхрийг гэртээ оруулж, хамт амьдрах болсон ба үхрийг усанд оруулж, нөхрийнхөө орон дээр унтуулдаг аж.  

Талийгаач нөхрөөсөө хэд хэдэн хүүхэд төрүүлсэн ба ууган хүү нь ч бас үхэрт эцгийнх нь сүнс шингэсэн байх гэдэгт итгэж байгаа гэнэ.

(Эх сурвалж: Planetanovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button