НИЙГЭМНийгэм мэдээ

Өнгөрсөн онд 12 мянган хос гэрлэлтээ батлуулж, 4 493 хос гэрлэлтээ цуцлуулжээ

Улсын хэмжээнд 2025 оны байдлаар 12.582 хос гэрлэлтээ батлуулсан бол 4.493 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. 1000 хүнд ногдох гэр бүл цуцлалтын үзүүлэлтээр Монгол Улс 2024 онд 1.3 байгаа бол Азийн зарим улс тухайлбал, Япон 1.6, Тайланд 1.7, Өмнөд Солонгос 1.8, Казахстан 2.0 байна.

Монгол Улсад анхны гэрлэлтийн дундаж нас хойшилж, 2026 оны байдлаар эмэгтэйчүүд дунджаар 26.7, эрчүүд 29 орчим насандаа гэрлэж байна. Залуучууд боловсрол эзэмших, ажил эрхлэх, эдийн засгийн чадавхаа бүрдүүлэхийг илүүд үзэж байгаатай холбоотойгоор гэрлэлтийн нас хойшилж, 27-28 нас руу шилжиж байгаа хандлагатай байна.

Гэрлэлтийн насны гол үзүүлэлтүүд:

  • Эмэгтэйчүүд: Анхны гэрлэлтийн дундаж нас 26-27 нас.
  • Эрчүүд: Анхны гэрлэлтийн дундаж нас 28-29 нас.
  • Хандалага: 1979 онд анхны гэрлэлтийн дундаж нас 18.5 байсан бол сүүлийн 30 гаруй жилд 5-6 орчим насаар хойшилсон.

Хүн ам зүйн судлаачдын үзэж байгаагаар гэрлэлт хойшлох нь төрөлтийн тоо буурах, өрхийн хэмжээ жижгэрэхэд нөлөөлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button