ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ: Кибер халдлагын хэргээр ОХУ-ын иргэнд дөрвөн жилийн ял оноов

АНУ-ын шүүхээс ОХУ-ын иргэн Олег Кошкинд кибер халдлага үйлдсэнийх нь төлөө дөрвөн жилийн хорих ял оноожээ. Энэ талаар Коннектикут мужийн прокурорын газрын төлөөлөгч Том Карсон мэдээллээ.

Шүүхийн хараат бус иргэдийн төлөөлөгчид энэ оны зургадугаар сард Кошкиныг гэм буруутай гэсэн шийдвэр гаргасан ба түүнд 15 жилийн хорих ял онооно гэж өмнө нь мэдээлж байсан юм.

Олег Кошкиныг кибер халдлага үйлдэж, хувь хүмүүсийн мэдээллийг “Kelihos” гэх хортой систем ашиглан хулгайлсан хэрэгт буруутгасан ба түүнийг 2019 оны есдүгээр сард АНУ-ын Калифорни мужид баривчлан саатуулж байсан.

(Эх сурвалж: Ria Novosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button