СПОРТ

Сумын цолтой 608 бөх зодоглож, У.Батцоож ТҮРҮҮЛЭВ

Сумын цолтон залуу бөхчүүдийн 93 дахь удаагийн барилдаан өчигдөр /2021.12.11/ болж өндөрлөлөө. Тус барилдаанд 608 бөх зодоглосноос Ховд аймгийн Чандмань сумын харьяат, сумын заан Уламбаярын Батцоож 10 даван түрүүлж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, сумын заан Хүүхэнсүрэнгийн Нямдорж үзүүрлэлээ. 

Их шөвөгт түрүүчийн барилдааны түрүү бөх, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, сумын заан М.Буяндэлгэр шалгарав. Шөвгийн тавд сумын манлай заануудын нэг Баянхонгорын Б.Совджамц, Говь-Алтайн сумын заан Э.Дашдэмбэрэл нар үлдэв.

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааныг шимтэн үзэчдийн зүгээс уламжлал болгон олгох “Дайчин барилдаан”-ы анхны шагналыг Өвөрхангай аймгийн сумын заан Б.Сундуйжадамбад гардууллаа.

Дараагийн барилдаан 12-р сарын 19-нд Хантайшир дэвжээний 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжилнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

10 кг допингоор шагнав

Холбоотой мэдээ

Back to top button