СПОРТ

Дэлхийн хошой аварга Реза Яздани бэртжээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстанд хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Тус тэмцээнд өндөр амжилт гаргах, түрүүлэх магадлалтай бөхчүүдийн таамагт багтаж буй дэлхийн хошой аварга, Ираны алдарт бөх Реза Яздани бэртжээ. Мөн хүнд жингийн бөх Перваз Хади гэмтэж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломжгүй болов. Тэднийг Али Шабани, Ядоллах Мохеби нар оролно. Р.Язданийг орлох Али Шабани энэ жио Яшар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээнд үзүүрлэхдээ олимпын аварга К.Снайдарт дийлдсэн. Мөн өнгөрсөн жил 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль авсан юм.

Р.Язданигийн барилддаг 97 кг-д энэ жил дэлхийн дэвжээнд Монголоос ОУХМ Ө.Батзул зодоглоно

ДАШТ-д оролцох Ираны шигшээ багийн бүрэлдэхүүн:

Реза Атри (57 кг), Бехнам Эхсанпур (61 кг), Амир Яздани (65 кг), Юнес Эмами (70 кг), Реза Афзали (74 кг), Бахман Теймури (79 кг),  Хасан Яздани (86 кг), Алиреза Карими (92 кг).

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button