ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Шинэ Зеланд: Иргэн нэг өдрийн дотор арван вакцин хийлгэжээ

Шинэ Зеландад нэгэн иргэний вакцины хэт их тунд хамрагдсан хэрэгтэй хачирхалтай хэргийг шалгаж эхэлсэн байна.  

Тодруулбал, нэгэн эр нэг өдрийн дотор коронавирусийн эсрэг вакциныг арван удаа хийлгэсэн гэх хэрэг юм. Тэрбээр вакцинжуулалтын хэд хэдэн төв рүү очиж, нэг өдрийн дотор арван удаа коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ. Эрэгтэй үүнийгээ  мөнгөний төлөө хийсэн гэжээ.

Урьдчилсан мэдээллээр, тэрбээр вакцинд хамрагдахыг хүсэхгүй байгаа бусад хүмүүсийн оронд вакцин хийлгэснийхээ төлөө мөнгө авч байсан гэмт хэргийн бүлэглэлийн оролцогч аж.

Ийм үйлдэл нь Шинэ Зеландад иргэдийн биеийн байцаалт буюу паспортыг нь вакцин хийлгэхээс өмнө үзэх шаардлагагүй болсонтой холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.

Вакцины мэргэжилтнүүд, дархлаа судлаачид эл иргэний гаргасан “тэнэг болчимгүй” үйлдлийг буруутгаж, нэг өдөр арван тун тариулсан нь эргээд амь насанд нь аюултай байж болзошгүйг анхааруулав. Энэ хэрэг зөвхөн вакцины тун хийлгэсэн эрэгтэйд төдийгүй төлбөр төлсөн хүмүүст ч “тэнэг бөгөөд эрсдэлтэй” гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.  

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button