
АНУ-д хүчтэй хар салхи дэгдэж, Кентукки муж хамгийн их хохирол амсаад байна.
Мужийн амбан захирагч Энди Беширийн хэлснээр, хар салхины улмаас байшин барилгууд олноороо эвдэрч, нурсан дүр байдалтай байгааг онцлоод, нурангинд дарагдсан иргэдийг олж илрүүлэх аврах ажиллагаа бүрэн дуусаагүй гэлээ. Тиймээс байгалийн гамшигт нэрвэгдэгсдийн тоо нэмэгдэж магадгүй төлөвтэй байна.

Хар салхи арван мянган хүн амтай Мэйфилд хотод хүчтэй хохирол учрууллаа. Тэнд гэрэл чийдэнгийн үйлдвэрийн дээвэр тэр чигтээ нурж, цагдаагийн хэсэг, гал унтраах ангиудын байр ч эвдэрч сүйджээ. Кентукки муж даяар байгалийн гамшгийн улмаас 200 мянга орчим оршин суугч тог цахилгаангүй болсон байна.
(Эх сурвалж: CNBC)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.