ДЭЛХИЙНИЙГЭМ

Монголчуудыг “эргүү мал”-тай зүйрлэсэн дуучин ОРЕЛСАН гэгч хэн бэ

Францын рэпер, дуучин Орелсан “Монгол” хэмээх нэршлийг доромж утгаар хэрэглэх явдлыг өөгшүүлсэн “Шатахууны үнэр” /L’odeur de l’essence/ гэх дуугаа 2021.11.17-нд олон нийтэд цацсан.

Тэрхүү дуундаа “Монголчууд бол эргүү малнууд” хэмээн доромж утгыг оруулсан нь олны анхаарлыг татаад байгаа билээ.

Энэ дуу хүний эрхийн мэдрэмжтэй хэн бүхний дургүйцлийг төрүүлсэн хэрэг болоод байгаа талаар мэдээлж, эсэргүүцлийн арга хэмжээг ч авч эхэлсэн.

ЮНЕСКО-гийн албан ёсны итгэмжит “Нүүдэлчин зам” холбооны зохицуулагч, Иналко Их Сургуулийн багшийн санаачилгаар эл дууг бойкотлох ажил эрчимтэй өрнөж, олон хүний гарын үсгийг цуглуулж эхэлсэн ба Монгол гэдэг нэрийг сайн сайхнаар илэрхийлэх давлагааг эхлүүлсэн гэдгээ зарласан.

Монгол гэсэн бүхэл бүтэн туурга тусгаар улсын нэрийг монголчууд болон монгол өв соёлоос гаралтай хэн бүхэнд туйлын доромж утгаар хэрэглэсэн.

Тэгвэл тэр Орелсан гэгч чухам хэн бэ.

Тэрбээр 1982 оны наймдугаар сарын 1-нд төрсөн. Өсвөр насандаа рок урсгалын хөгжим сонсдог байсан ч нас ахих тусам сонирхол нь өөрчлөгдөж, рэп рүү шилжсэн.

2000-аад оны дундуур тэрбээр underground бичлэгээ интернэтэд байршуулж эхэлсэн. Анхны бүтээлүүдийнх нь дунд “YouTube” болон “Dailymotion” сайтад байршуулсан 2006 оны “Рамен” /Ramen/, 2007 оны “Гэгээн Валентин” /Saint-Valentin/ зэрэг дуу багтдаг.

Түүний “Өөрчлөлт” гэх анхны арилжааны сингл цомог 2008 оны аравдугаар сард Францын 7th Magnitude рэп дууны шилдэгт багтаж байж. Эл дуу нь түүний 2009 онд гаргасан анхны цомог “Perdu d'avance”-т багтаж, Францын шилдэг 20-д нэрлэгдсэн аж. Цомгоос “No Life”, “Different”, “Soirée ratée” зэрэг хэд хэдэн сингл төрөн гарсан. Орельсаны анхны цомогт орсон дуунууд нь ихэвчлэн хүчирхийлэл, доромжлолыг илэрхийлсэн үгстэй байсан нь Баруун болон Зүүн Европын улс төрчдийн дунд нэлээдгүй шуугиан тарьсан байдаг.

Энд нэг жишээ дурдахад, Францын Соёлын сайд Кристина Альбане “YouTube”-ээс түүний “Sale pute” /Заваан янхан/ гэх дууг нь устгуулахыг оролдож байв. Эл үйл явдал дуучныг олон нийтийн нүдэн дээр “хууль бус босогчдын баатар” болгон хувиргасан байна.

Орельсаны бүтээлийн сэдэв нь Францын рэп төрлийн дууны хувьд этгээд гэгддэг аж. Францад рэп урсгалыг ихэвчлэн цагаач гэр бүлээс гаралтай хүмүүс авч явдаг гэж үздэг ба тэд уран бүтээлдээ голдуу нийгмийн шударга бус байдлын сэдвийг хөнддөг.

Орелсан бол Доод Нормандын хойд бүс нутгийн дундаж давхаргын төлөөлөлд тооцогддог. Түүнийг “The Streets” хэмээх нууц нэрээр уран бүтээл туурвидаг Британийн рэпер Майк Скиннертэй ч зүйрлэдэг.

Нэмж сонирхуулахад, түүний анхны цомог гарах үед дууных нь үгэнд хүчирхийлэл, харгислал зэргийг ил цагаан өгүүлсэн байдаг нь Барууны болон Зүүний улс төрчдийг “эвлэрүүлж” түүний эсрэг нэгдэхэд хүргэж байсан удаатай. Хөгжмийн салбарын шүүмжлэгчид Орелсан дуучныг рэпер Эминемтэй адилтгадаг аж.

Дуугаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, улс төрчдийн хууль бус үйлдэл, нийгэмд байгаа бузар булай бүхнийг ил цагаан шууд хэлдэг дуучин гэж түүнийг гадаадын сайтад бараг л магтах нь холгүй ийнхүү бичжээ.

Түүний сүүлд гаргасан “Шатахууны үнэр” дуунд монголчуудыг “эргүү мал”-тай адилтган зүйрлэсэн нь яах аргагүй монгол түмэн, монгол угсаатныг гутаан доромжилсон үйлдэл мөн. Энэ мэтээр Монголыг, монголчуудыг Баруун, Зүүн гэлтгүй Европын улс орнуудад Чингис хааны байлдан дагуулалттай холбон буруутгах хандлага байсаар ирсэн. Чингис хааныг мянган жилд ганцхан мэндлэх агуу “Мянганы хүн” хэмээн дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн хэдий ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах расист, неонацист зэрэг үзлийн улмаас цагаан арьст биш л бол “хүн биш” гэсэн илүүрхэх үзэл, сэтгэлгээнээс болж Чингис хааныг үзэн ядах, доромжлох хандлага арилшгүй бат оршсоор байгаа юм.   

“Францын дуучин Орелсан шинэ дуугаараа “Монголчууд бол эргүү малнууд” гэж доромжилжээ гэсэн манай редакцын өмнөх мэдээг ЭНД дарж уншина уу.

Мөн уншигч та бүхэн Шатахууны үнэр гэх монголчуудыг эргүү мал-тай зүйрлэсэн дууг бойкотлох давлагаанд нэгдэхийг хүсвэл ЭНД дарж орон, гарын үсгээ зурна уу.

(Эх сурвалж: PaparazziBuzz, TheMoney, Wikipedia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-14 08:24

Эр хүн дахиад ч доромжил

Mal
Mal
2021-12-14 08:35

M#lnuudiig dahiad shaa

Зочин
Зочин
2021-12-14 09:11

Тэгж байгаад нэг ирэх биз...тэр цагт

Зочин
Зочин
2021-12-14 13:14

ДУУНЫ ҮГ НЬ КАЗАХУУДЫН СЭТГЭГДЭЛТЭЙ ТУН ТӨСТӨЙ ЮМ БИЛЭЭ ЗАХИАЛГААР ТӨРСӨН ДУУ БИЗ МАНАЙХАН Ч ДОТРООСОО ӨЛХӨН ЗАХИАЛЧИХНА БААБАР МЭР БОЛ РИОТОЙ ХОЛБООТОЙ БАЙЖ Ч БОЛНО

хэхэ
хэхэ
2021-12-20 14:20
Reply to  Зочин

битгий шаа чи

зочин
зочин
2021-12-14 13:38

зөв хэлсэн бна шүү дээ биднийг

Зочин
Зочин
2021-12-14 13:46

Миний хувийн соёл, үзэл бодол маань дэлхийн хүмүүсийн хандлагаас арай өөр, хоцрогдолтой байгаа нь үнээн үнэн

Зочин
Зочин
2021-12-14 14:43

М�##� шиг м�##�аас дор байхгүйн төлөө бид өөрсдөө л хичээх хэрэгтэй ш дээ.гадаад хүний нүдээр хархад ил задгай нус шүлсээ хаясан булан тохойд шээж бааж бөөлжиж согтуу хөлчүү унтаж байгаа г хараад өөр яаж ойлгох вээ дэээ.энэ дуучин шүүмжилсэн гээд бид өөрсдөө л 21р зууныхантай хөд нийлүүлж байж Монгол нэрээ аврахаас нэг дууг устгуулаад аврагдах уу...

Зочин
Зочин
2021-12-14 18:55

Бид нар өөрсдийгөө өчнөөн ингэж хэлдэг байж, үнэнл хэлсэн байна

Зочин
Зочин
2021-12-14 20:41

За даа. Авилга, з�##�илан, бусдыгаа болохгүй агуу шун�##�, хөөрхий гээд араас хутг�##�даг, үнээ хөөрөгдөж бусдыгаа шулдаг гээд бидэнд хөөрхий өвчин туссан м�##�аас дор хэлэгдэх аргагүй тавилан байнаа. Энд инээгээд өрөвдсөн царай гаргадаг барууныхан бүгд л хэлэргүй болохоос биднийг м�##�аасаа нэг их илүү гарахгүй гэдгийг мэддэг шүү дэн

Зз
Зз
2021-12-14 20:41

Угаасаа үнэн тэгээд ч mongoliod гээд эргүү тэнэгрэл гэсэн өвчний нэр байсан одоо �##�бан ёсоор болиулсан ч нэгэнт тогтсон хэллэг болсон

Zochin
Zochin
2021-12-15 00:40

Uran buteelch hun .yor ni diilenh urlagiin salbar tuhain uls ornii bolohgui bga zuiliig shuumjilj bdg. Ene huniig zaawal uuchlalt gui ene teree gelgui ehled oorsdiin niigemee sain harad uzesei l gej bodoj bn.

xxa
xxa
2021-12-15 04:25

zuwuuu

Mgmm
Mgmm
2021-12-15 21:59

Sharuud uursdiiguu urgelj buhnees iluu gej uzedegch uursdihuu tenegreliin bool shdee. Yamar oligtoidoo l buhel buten ulsiin neriig dotomj ug bolgon ashiglaj bhav dee.

Нацагдорж
Нацагдорж
2021-12-18 19:46

Арга үгүй монголчууд үр хүүхэд ирээдүйн төлөө нэгдэж чаддаггүй мөн газар нутагаа гадныхан ухаж байхад ч дугардаггүй нэгнээн гэх сэтгэл дутуу улс төрчид нь авилг�##�д идэгдсэн концес гэрээ сангуудыг цөлөмдөг ийм байхад энэ хүн м�##�тай зүйрлэх нь тийм ш асууд�##� биш гэж үзэж байна энэ бүхнээ засчихаад марг�##�д

хэхэ
хэхэ
2021-12-20 14:19

Монголчууд эргүү м�##� нь үнэн шүү дээ

Зочин
Зочин
2021-12-24 02:54

францад хулгай хийгээд байгаа юм чинь аргагүйшдээ. Монголчууд тэнд хулгай л хийдэгшд. Харин ч зөв хэлж.

Холбоотой мэдээ

Back to top button