
Жонс Хопкинсийн Их Сургуулиас АНУ-д “КОВИД-19”-ийн тохиолдол 50 саяас давсан гэж Жонс Хопкинсийн Их Сургуулийн албан ёсны вэб хуудсанд нийтэлжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш АНУ-ын мужуудад халдвар авсан нийт хүний тоо 50,110,613-д хүрчээ.
АНУ-ын хүн ам 329,5 сая байгаа гэж тооцвол долоон америк хүн тутмын нэг нь аль хэдийн коронавирусийн халдвар авсан гэсэн үг юм.
2021.12.12-нд АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс /CDC/ коронавирусийн 32 мутацитай “Омикрон” хувилбарт вирусийн халдвар авсан ихэнх иргэд коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байгаа юм.
Вакцинжуулалтад хамрагдсан ч халдвар авсан хүний 43 тохиолдлоос 34 нь вакцины хоёр тун хийлгэсэн, 14 нь бүүстер тунд хамрагдсан гэдгийг тодотгожээ.
(Эх сурвалж: CNN)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын бүх иргэн х�##�двар авсан