ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

“Time” сэтгүүлээс Илон Маскийг “Оны хүн”-ээр онцлов

АНУ-ын тэрбумтан, “Тесла” болон “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийг “Time” сэтгүүл “Оны хүн-2021”-ээр тодруулжээ. “Оны хүн” өргөмжлөлийн шинэ ялагч Илон Маскийг тус сэтгүүлийн “Твиттер” хуудаснаа байршуулсан тусгай видеогоор танилцуулжээ.

“Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск өөрийн гэсэн орон гэргүй бөгөөд саяхан хөрөнгөө зарсан. Илон Маск “Тесла” компани дахь хувьцааныхаа нэг багцаа бараг нэг тэрбум ам.доллараар арилжсан.

Илон Маскийн пуужин үйлдвэрлэлийн “SpaceX” компани “Боинг” болон бусад компаниудыг гүйцэж түрүүлэн Америкийн сансрын ирээдүйг тодорхойлох болсон гэж “Time” сэтгүүл онцолжээ. Түүний автомашины “Тесла” компани цахилгаан машины зах зээлийн гуравны хоёрыг мөн хянадаг. Ингэснээр Маск 250 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсноор түүхэн дэх хамгийн баян хүнээр тодорч байсан юм.

Нэг зүйлийг сонирхуулахад, Илон Маск өмнө нь ажлаасаа гарч, блогчин болох талаар бодож байгаа гэсэн сонирхолтой мэдэгдэл хийсэн.

(Эх сурвалж: The Times)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button