
АНУ-ын Кентукки мужид дэгдсэн хар салхины улмаас амиа алдсан иргэдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд таван сартай нярай эндсэн гэж “Mirror” мэдээллээ.
Тус мужийн амбан захирагч Энди Бешир хэлэхдээ, “Би амьдралдаа ийм аймшигтай сүйрэлтэй учирч байсангүй” гэв. Түүний хэлснээр, хар салхинд нэрвэгдэж хор хохирол амсан нас барсан иргэдийн нас таван сартай нярайгаас авхуулаад 86 настны хооронд хэлбэлзэж байгаа гэлээ. Тухайлбал, амиа алдсан зургаан хүн 18 нас ч хүрээгүй өсвөр насны хүүхдүүд байсан аж.
Одоогийн байдлаар ор сураггүй алга болсон хүний тоо 105-д хүрсэн ба албаны мэдээллээр хохирогчдын тоо 64 гэж мэдээлж байгаа ч энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.