
ДЭМБ-аас “Омикрон” хувилбарт вирусийн талаар урьдчилан таамаглал дэвшүүллээ.
“Дэлхийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, тэр ч байтугай халдварын улмаас нас барсан хүмүүсийн талаарх мэдээлэл гарна гэдгийг бид хүлээж байна” гэсэн мэдээлэл байна.
Арванхоёрдугаар сарын 13-нд Их Британид коронавирусийн “Омикрон” хувилбарт вирусийн халдвар авсан анхны өвчтөн нас барсан гэх мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн. Их Британид нэг өдрийн дотор коронавирусийн “Омикрон” хувилбарт халдварын 1,576 тохиолдол илэрсэн байна.

ОХУ-ын Эрүүл Мэндийн сайд Михаил Мурашко мөн коронавирусийн “Омикрон” хувилбараар өвчилсөн оросын иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэл хийсэн. Сайдын хэлснээр, өнөөдрийн байдлаар хүний амь насанд аюул учруулаагүй, биеийн байдал хүндэрсэн зүйл байхгүй гэв.
“Омикрон” хувилбарт халдвар авсан хүмүүсийн эмнэлзүйн дүр зургийг бүрэн ойлгохын тулд ДЭМБ-ын клиник мэдээлэлд суурилан эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн мэдээллийг хуваалцах замаар улс орнууд нэмэлт мэдээлэл өгөх шаардлагатай байгааг тус байгууллага онцоллоо.
(Эх сурвалж: Canews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.