ДЭЛХИЙНИЙГЭМ

Афганистан улс гадаад валют ашиглахыг хориглосон шийдвэр гаргалаа

Афганистаны Ерөнхий сайд Абдул Салам Ханафи тус улсад гадаад валют хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан талаараа тус улсын “Tolo News” телевизийн эфирээр ярьжээ.

Ерөнхий сайдын хэлснээр, одоо Афганистанд ам.долларыг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэгт тооцогдохоор болж байна. Тэрбээр мөн ард иргэдийг үндэсний мөнгөн тэмдэгт болох афгани мөнгөн тэмдэгтийг ашиглахыг уриалсан аж.

Өмнө нь, “Талибан” хөдөлгөөн болон Афганистаны Төв банкнаас гаргах ам.долларын хэмжээнд хязгаарлалт тогтоосон байсан.

Ханафи мэдэгдэхдээ, “Эх орноос хууль бусаар ам.доллар гаргаж байгаа хүмүүс бол “үндэсний урвагчид” бөгөөд тэднийг баривчлавал тэдэнд зохих арга хэмжээ авна” гэжээ.

Телевизийн мэдээлснээр, өмнө нь Сайд нарын танхимын хуралдаан дээр Ханафи Афганистаны мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш унасантай холбоотой асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг эдийн засгийн комисст даалгасан. Одоо Афганистанд нэг ам.долларыг 112 афганаар сольж болох ч сарын өмнө 92 афганаар сольж байсан юм.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-15 17:36

Manaihaas l deer hanshtai yum bna neg am dollar 2850 arai l gutarmaar yumaa

Холбоотой мэдээ

Back to top button