Г.Ариунбуян: Хоёр албан тушаалтныг ажлаас нь халсан, талийгаачийн ар гэрт буцалтгүй тусламж олгоно

Энэ сарын 3-ны өдөр үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан ОБЕГ-ын ажилтны асуудлаа ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл хийлээ.
Тэрбээр “ОБЕГ хуулийн хүрээнд хүлээсэн хариуцлагатай үүргээ биелүүлэхийн зэрэгцээ бүх шатанд шуурхай албыг дайчлан цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт манай ажилчид шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажилладаг онцлогтой. Угаарын хийн хордлого болон ахуйн гал түймрээс сэргийлэх зорилгоор нөлөөллийн аян зохион байгуулсан.
Харамсалтай нь, энэ сарын 3-нд энэ аяны хүрээнд байрлуулсан постерыг буулгах явцдаа манай албан хаагч золгүйгээр амиа алдсан. Сурталчилгааны зориулалттай самбар байсан. Юуны өмнө нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талийгаачийн гэргий болон ар гэрийн өмнөөс уучлал хүсэж байна.
Шадар сайдаас үүрэг өгсний дагуу тухайн өдөр хяналт, шалгалт зохион байгуулсан. Зарим албан тушаалтанд хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг дэлгэх боломжгүй.
Гэхдээ зарим хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцсон. Тухайн үед үүрэг, чиглэл өгсөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63-р ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн НОБГ-ын даргад сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн тухайн самбар буулгах үйл ажиллагаанд оролцсон ажилтнууд цагдаагийн байгууллагад шалгуулж буй тул эцсийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд ажлаас нь түр түдгэлзүүлсэн байгааг мэдэгдье.
Ар гэрийнхэнд нь хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ажиллаж байна” гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Unen
Butsaltgui tuslamjiig ni bulaatsaldaad bgaan bishuu aav eej 2 ni avah bailguidee
буцалтгүй тусламж нь яг хэнд очих ёстойн бэ.
Ажлаа сайжруулж мэдэхгүй аргацаахдаа мэргэшсэн гарууд.
Тун харамсалтай байна. Үнэхээр гашуудалтай. Хайран сайхан залуу.
Ajliin chig uuregt baihq ajil hiilgesen deeres n ajliin bus tsgaar OBG 100 buruutai. Ner toriin sergeej Ar gert n tejeegchee aldsanii tetgemj olgooche. Yun 50 say. Tgd deeres n hunsnii 1r delguuriin obg iin barilgiin hashaa zamruu het oirkhon shahsan bgaan yawgan zorchigchdod mashin dairuulah ersdel uusgej bgaa shu. 2 hun zoroh bolomq zaigui. Obg bj ingj irgedee ayuld oruulj bolhuu
Yun butsaltgui tuslamj ntr we. Handiv ogch bgaa yu