Нийгмийн

Багахан маргаанаас үүдэж хүний аминд хүрсэн этгээдэд 10 жилийн ял оноожээ

Энэ оны долдугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн харьяат иргэн Г,Б нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Т.Х-ыг зодож, улмаар биед нь хүнд гэмтэл учруулан амийг нь хөнөөжээ.

Улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээс хэргийг шүүжээ.

Шүүх шинжээчийн дүгнэлтээр талийгаач элэгний эдийн тасрал, эдийн задрал, хэвлийн хөндийн цус алдалт, баруун 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы шууд хугарал, өвчүү ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн доод 2 дугаар шүдний хугарал, доод уруулын шарх, зүүн нүдний салстын цус харвалт, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, хамрын нуруу, баруун шанаа, баруун бугалга, баруун дал, цээж нуруу, баруун шилбэний зулгаралт, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул орчмын зөөлөн эдийн няцрал зэрэг олон тооны гэмтэл учирсан нь тогтоогджээ.

Улмаар шүүхээс Г.Б-г хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт буруутгаж, 10 жил хорих ялаар шийтгэсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

10хан секундын уураа барьж чадахгүй яана даа энэ залуучууд

Зочин
Зочин

10хан жилд энэ хүн уураа дарж сурах болов уу даа

Холбоотой мэдээ

Back to top button