Нийгмийн

Э.Бат-Үүл нар гэм буруутай ч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэмээн ял завших уу

УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан байсан А.Гантулга, “Бэрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүнд холбогдох авлигын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ес хоног хэлэлцлээ.

Улмаар өчигдөр орой /2021.12.15/ 22 цагийн үед шийдвэрээ гаргаж, Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцлоо. Харин Нарантуяа, Ганхуяг, Оюунжаргал, Гэрэлчулуун нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны 10.00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд ял оноох шүүх хурал болно.

Тэдэнд холбогдох шүүх хурал хэдэн жил үргэлжилж, 20 гаруй удаа хойшилсны эцэст ийн шийдэгдэх нь. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар эл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас ял авсан ч, ялаас нь чөлөөлөх шийдвэр гаргах магадлал маш өндөр байгаа юм.

Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 22.1 дүгээр зүйлийн 2, 22.12 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

2.2.байнга тогтвортой үйлдэж;

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.12 дугаар зүйл.Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах

1.Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-12-16 11:42

Арай ҮГҮЙ БАЙЛГҮЙ ТӨР АРД ТҮМНИЙГ ХУЙВАЛДААНААР ШҮҮВЭЛ ШУДАРГА БУС ЯВДАЛ, ХӨРӨНГӨТӨЙ ЛУЙВАРЧДЫГ
ИВЭЭСЭН АСУУДЛЫГ АВИЛГАТАЙ ТЭМЦЭЖ БУЙ УИХ,ЗАСАГ ТӨР ЭСЭРГҮҮЦЭХ БАЙЛГҮЙ,,ДАРАА НЬ ЭЛБЭГДОРЖ БУСАД АВИЛГАЧИД ИЙМ ЗАМААР ЯВААД ТАЛХ ХИАМ, ГАР УТАС ,АВТО ОСОЛ ГЭХ МЭТИЙН ХЭРГҮҮД 5,10 ЖИЛИЙН ХОРИХ АВЧ ШОРОН ДҮҮРГЭДЭГ ТЭГШ БУС ЯВДАЛ БАЙЖ БОЛОХГҮЙ

Иргэн
Иргэн
2021-12-16 11:58
Reply to  Иргэн

ХУЛГАЙЧ луйварчдын ЯЛ завшуулв�##� хүн амь ХҮЧИН дээрхээс бусад ЯЛТАНГ суллаад ШОРОНГОО сул�##�в�##� шударга мэт санагдлаа..Арайл шударга бишээ.

Зочин
Зочин
2021-12-16 14:00

Баатар ч бай гавъяат ч бай нам хөөсөн дарга нар татварын мөнгө завших гэж оролдох юм. Иргэд шигээ ажлаа хийгээд явж чадахгүй бол хууль үйлчлэх ёстой.
Амьтнаас үлдсэн хүсэл тача�##� шун�##�аа орхиж чадахгүй хүмүүс юм даа. Уг нь хүн бидэнд ухаан заяасан биш үү!

Зочин
Зочин
2021-12-16 14:01

Эцэг хүү хоёр луйварийг хэргээр шүүгдэж байхыг үзэх юм

Загд
Загд
2021-12-16 18:01

Бат үүл яах вээ тэр авгай нь цэвэр хятад хүүхний шун�##� бас тэр нэг эрлийз чулуутай гээд пээдгэр гөлөгийн шун�##�ыг гүйцээх гэж яваад ийм боллоо

Иргэн
Иргэн
2021-12-17 09:09

Чулуудай хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэмт хэрэг гэж байна лээ.Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийн сүүлийн үйлдлээс тооцдог биз дээ.Нөгөө т�##�аар хэрэг хийчихээд хэрэлдээд гараад байна гэж байхгүй.Элбэгдорж Батүүл хоёрын тогтоосон дураараа авирлаж гэмт хэрэг үйлдээд дараа нь эрх энэ тэр гэж эсэн бусын юм ярьж шуугиан дэгдээгээд мултарчихаад байдаг буруу жишиг одоо үеэ өнгөрөөсөн.

Холбоотой мэдээ

Back to top button