АТГ Н.Баяртсайханд бус Б.Чойжилсүрэнд хэрэг бүртгэл нээн шалгаж байна
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг хууль сахиулах байгууллагад шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн.
Тэгвэл Бидэнд олдсон мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Б.Чойжилсүрэнд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй аж. Хэвлэлүүдэд дурдсанаар тендертэй холбоотой үйлдлийг бус. Харин түүнийг болон хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх нь удирдлагыг Өмнөговь аймгийн нутаг дахь Тост, Тосон бумбын нуруунд авсан тусгай зөвшөөрөлтэй нь холбогдуулан шалгаж буй юм байна.
Түүнчлэн уг хэрэгт холбогдуулж АМГТГ-ынхнаас ч тайлбар авсан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.
Харин Н.Баяртсайханы тухайд АТГ-т ч, ЭЦА-нд ч шалгаж буй зүйл байхгүй гэдгийг эх сурвалжууд баталлаа.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.