НИЙГЭМ

Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад хийж буй айлчлалын үеэр Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтой арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Москва хотноо уулзалт хийлээ.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр талын санхүү, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ОХУ-ын Сангийн сайдтай ярилцлаа. Монгол Улс, ОХУ-ын санхүүгийн хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нөхцөл байдал, үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлд талууд анхаарал хандуулж, санал солилцов. Мөн түүнчлэн талууд уулзалтын үеэр санхүүгийн салбарт цаашид хамтран ажиллах төлөвлөгөөгөө тодорхойллоо.

Эх сурвалж: Сангийн яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button