Нийгмийн

Хар тамхитай тэмцэх газраас эрэн сурвалжилж байсан этгээдийг олж тогтоожээ

Шөнийн эргүүлийн алба хаагчид 2021 оны 12 дугаар сарын 15-16 шилжих шөнө үүрэг гүйцэтгэх хугацаандаа Хар тамхитай тэмцэх газар болон Увс аймгаас эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтнуудад хүлээлгэн өгчээ.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл дахин давтан үйлдэж болзошгүй, архины хамааралтай, гэртээ бүлэг бөөгнөрөл үүсгэдэг иргэдийн хаяг, байршилд хяналт тавьж, хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, хохирогч, хүүхдийн аюулгүй байдлыг шалгажээ.

Өнгөрсөн шөнө нийт 23 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан, гэр бүл, үр хүүхдэдээ хүчирхийлэл үйлдэж болзошгүй таван хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 48 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 22 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 16, 2021 15:40

манайхан ч сайн шүү

Холбоотой мэдээ

Back to top button