ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Б.Батцэцэг А.А.Слепнев сайдтай уулзав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар Москва хотноо айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд ГХ-ны Б.Батцэцэг 2021.12.16-нд Евразийн Эдийн Засгийн Холбоо /ЕАЭЗХ/-ны Худалдааны асуудал эрхэлсэн сайд А.А.Слепневтай Москва хотноо уулзлаа.

Сайд нарын уулзалтаар Монгол Улс, Евразийн Эдийн Засгийн Холбооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бололцоо, Монгол Улс, Евразийн Эдийн Засгийн Холбоо хоорондын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааны явцын талаар харилцан санал солилцлоо.

ЕАЭЗХ-ны Эдийн засгийн хорооны сайд А.А.Слепнев тус холбоо бусад улс оронтой амжилттай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны туршлагаас хуваалцаж, цаашид Монгол Улстай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, техникийн зохицуулалт, стандартыг ижилсүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж байгааг онцлов.

Монгол Улс, ЕАЭЗХ-ны хамтарсан уулзалт семинарыг ирэх 2022 оны эхээр зохион байгуулж, хамтын ажиллагааны боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцахаар тохирсон байна.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Guest
Guest
2021-12-17 11:10

a

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x