ЭДИЙН ЗАСАГ

“TRQ” компанийн хувьцааны ханш 15.51 ам.доллар байна

“Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг Туркоиз Хилл Ресурсес компанийн хувьцааны ханш арванхоёрдугаар 16-ны сүүлийн мэдээгээр 15.51 ам.доллар байна.

Оюу толгой төсөлтэй холбоотой Туркойз Хилл Ресурсес компанийн 51 хувийг эзэмшдэг “Рио Тинто” компани Монголын Засгийн газарт ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэхээ мэдэгдсэний дараа хувьцааны ханш өсөлт үзүүлээд буй. Рио Тинто компанийн хувьд Оюу толгой зэс, алтны төслийн бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг орд нь дэлхийн зэс, алтны хамгийн том уурхайнуудын нэгд тооцогддог аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button