Нийгмийн

БНСУ-ын иргэн “Сүнжингранд” зочид буудлын өмнө монгол залууст зодуулжээ

Монголд ажилладаг Солонгосын иргэнийг таван монгол залуу бүлэглэн зодсон гэх мэдээлэл БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэг Сүнжин Гранд зочид буудлын өмнө болсон байна.

Харин БНСУ-ын хэвлэлд: Монголд ажилладаг солонгос иргэнийг монгол залуус машиндаа хүчээр суулгаж зодсон, тэдгээр этгээдүүдийн дунд цагдаагийн алба хаагчийн хувцастай хүн байсан. Энэ хэрэг солонгос охид монгол охиныг бүлэглэн зодсон хэргээс үүдэлтэй байж болзошгүй тухай хохирогч ярьсан” гэж бичжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Баянзүрхийн цагдаагийн газарт хэргийг шалгаж байна. Одоогоор өс хонзонгийн үүдэлтэйгээр ийм хэрэг гарсан эсэх нь тогтоогдоогүй. Хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байна гэв” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Uba
Uba

Manai zaluuchuud hogiin archaagyi !!! Gadnii ter tusmaa mongolchuud guij ochij ajil hiideg ulsiinhaa irgeniig zodohch gej !!! Hatuu yal onooj busad malnuudad surgamj bolgo!! Bi koread hezeech ajillaj bagaagyi!!! 2 ornii hariltsaand hortoi !!! Korea yavdag tend ajillaj amidardag hymyyst yavch sain zyil bolohgyi!!Daanch teneg ulsuud shyy!!

Зочин
Зочин

Ганцхан хүнийг 5-лаа нийлж зодно гэдэг эрийн оронцогуудын ажил

Зочин
Зочин

Солонгос бүх монголыг хөөж гаргаад, хятад хилээ хаа. Үхэр монголчууд амаараа шороо үмхэж байж нэг юм ойлгоно.

Холбоотой мэдээ

Back to top button