Нийгмийн

Дээврээс өөрөө буусан 13 настай охиныг хамгаалах байранд авлаа

Арванхоёрдугаар сарын 18-ны орой БГД-ийн 12-р хороонд байрлах  есөн давхар өндөр барилгаас 13 настай эмэгтэй Х болон 21 настай эрэгтэй Ц нар унасныг НОБГ-ын аврагчид аврах гудсан дээр тосож авсан. Харамсалтай нь 13 настай охин бэртэл авч, ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байхдаа нас барсан бол, залуугийн биеийн байдал хэвийн байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Х.Баатархүү мэдэгдсэн юм.

Харин талийгаачтай дээвэр дээр хамт байсан ч, өөрөө дээврээс буусан 13 настай Ч-г өдгөө хамгаалах байранд авч, хариуцсан дүүрэг, хорооны хамтарсан багийнхан шаардлагатай арга хэмжээг авч эхэлжээ.

Ч-гийн хувьд дээврээс үсэрсэн 21 настай эрэгтэй Ц-тэй үерхдэг гэх боловч, ар гэрийнхэн нь охиноо хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагад хандаад байжээ. Улмаар Ч нь мөрдөн байцаалтын үеэр "Ц-тэй хайр сэтгэлийн харилцаатай” гэж мэдүүлсэн аж. 

Талийгаач 13 настай Х нь хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртдөг байсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон аж. Улмаар талийгаач охины хойд эцгийг хорьж, арванхоёрдугаар сарын 16-нд хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд байжээ. Охиныг СЭМҮТ-д үзүүлж, хамгаалах байранд авах гэхэд ээж нь татгалзсан гэх мэдээллийг албаныхан өгч буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ээжийн хорих хэрэгтэй нэг муу эрээс болж төрсөн охин үрээ золиос болгож байдаг дүүрцэн эргүү хүүхэн юмаа

Зочин
Зочин

энэ ээж нь ямар дүүрцэн мал вэ? охин нь бие сэтгэл зүйгээрээ хохирчихоод байхад хамгаалах байранд өгөхөө татгалзаж байдаг. тэр ээж жоохон ухаантай байсан бол охин амьд байх боломжтой байсан байна

Зочин
Зочин

хойд эцэг, эхтэй хүүхдүүдийн далд хүчирхийлэл хэрээс хэтэрлээ. төрсөн ээж аав нь мэддэг хэрнээ л төрсөн үрээ тэр муу эр эмээс дорд үзэж нүдээ аниад хүчирхийллийн дэмжээд суудаг арчаагүй эцэг эхчүүдээс болж хэдий болтол хүүхдүүд ингэж хохирох вэ

Зочин
Зочин

хүүхэд нь хүчирхийлэлд байгааг мэдсээр байж нуугаад байдаг тэнэг эцэг эхчүүдээс болж хүүхэд хохирсоор л байх уу?

Зочин
Зочин

сексээс болж охин үрээ хүний золиос болгосон ээжийг нь бас хорь пизда вэ би бсн бол шууд хутга шаана

Зочин
Зочин

Эцэг нь хүчиндэхэд эсэргүүцээгүй байж өөрөө хайртай найз залуутай нь уулзахыг хориглоод байдаг ёстой тэнэг ар гэр вэ

Зочин
Зочин

shorond ni hataagaachee 2uulang ni yastsan novsh ni ve

Зочин
Зочин

Хагасын зовлонг үзүүлж байгаа эцэгт ч гэсэн ямар 1 хариуцлага тооцмоор байна. Хүний нялх үрийг өөрийн үр шиг хайрлаж чадахгүй өлөн нүдэлсэн хойд нэрэндээ таарсан адгийн новшнуудыг цаазал . Өөрийн жаргалыг илүүд үзэж үр хүүхдээ ямар байдалд байгааг огоорох сэтгэлгүй болтлоо харалган болсон ээжид ч гэсэн хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин
Зочин

хөөрхий охин энэ бүх доромжлолыг тэвчихгүй ингээд явах нь өөртр нь амар байсан юм байхдэа

Холбоотой мэдээ

Back to top button