Нийгмийн

“Файзер” 2022 оны I улиралд ЕХ-ны орнуудад ойролцоогоор 215 сая тун вакцин нийлүүлнэ

Европын Комисс /EК/ 2021.12.19-ний ням гарагт “BioNtech” болон “Файзер” /Pfizer/ компаниудын коронавирусийн эсрэг вакциныг ирэх долоо хоногт Европын Холбооны гишүүн орнууд руу тээвэрлэхээр тохиролцов.

“2022 оны эхний улиралд “Файзер-BioNtech” компаниудын нэмэлт /бүүстер тун/ 20 сая тун вакциныг 2022 оны нэгдүгээр сард 5 сая тунг, хоёрдугаар сард 5 сая, гуравдугаар сард арван сая тунг нийлүүлнэ хэмээн хэвлэлийн мэдээнд дурджээ. “Файзер-BioNtech” компаниас 195 сая тунг нийлүүлэхээр аль хэдийн төлөвлөсөн байгаа аж. Үүний үр дүнд эхний улиралд 215 сая тунг тээвэрлэх юм байна.

Арванхоёрдугаар сарын 16-нд Европын Холбоо мөн “Модерна” компанитай 2022 оны эхний улиралд нэмэлт тунг нийлүүлэхээр харилцан тохиролцжээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button