СПОРТ

О.Пүрэвбаатар гавьяатын нэрэмжит тэмцээнд ҮБТДС-ийн бөхчүүд тэргүүлэв

“Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгөн, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Дан Колов, Александр Медведь, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, Яшар Догугийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, Шамиль Умахановын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Монгол говь” ОУТ-ий тав, Монголын Улсын долоон удаагийн аварга, гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит 22 хүртэлх насны (1999-2003 он) залуучуудын хөнгөн жингийн цомын аварга шалгаруулах “Purevbaatar Cup” тэмцээн “Алдар” спорт хороонд болов.

1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үед Монгол Улсынхаа нэрийг дэлхийд олонтоо тахалсан алдарт бөхийн нэрэмжит тэмцээнийг 2009 оноос хойш уламжлал болгон 13 дахь удаагаа зохион байгуулав.

Тэмцээний нээлтийн ёслолын үеэр О.Пүрэвбаатарын анхны багш, гавьяат дасгалжуулагч О.Мөнхбат, ид үед нь түүнийг амжилттай салшгүй холбоотой, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном нарыг МЧБХ-ны “Ялалт” одонгоор шагнасан. Тэрбээр хоёр багшдаа ч хүндэтгэл үзүүлэхээ мартсангүй, хамтдаа авахуулсан зургаа дурсгал болгов.

Түүнийг МҮОХ-ны зөвлөх, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан “Олимпийн алдар” одонгоор шагнаснаас гадна энэ үеэр чөлөөт бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй ахмад, тамирчин, дасгалжуулагч, шүүгч, бөхийн төлөө зүтгэж буй зарим хүмүүсийг МҮОХ болон "Аваргууд" академийн медалиар шагнасан юм. Түүнд найз нөхөд, шавь нар нь хүндэтгэл үзүүлсэн юм.

21 байгууллагын 64 тамирчин 57, 61, 65, 70 кг-ын жинд өрсөлдсөн тэмцээнд спортын мастер Ц.Баярсайхан дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүлж, ОУХМ П.Сумъяа дасгалжуулагчтай Баянхонгор аймаг (1 алт+1 мөнгө+2 хүрэл), ОУХМ Б.Одончимэг дасгалжуулагчтай Алдар спорт хороо (1 алт+1 хүрэл) хоёр, гуравдугаар байрт оров.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

57 кг (14 бөх): 1.Э.Дөлөө (Алдар) 2.П.Дашцэрэн (ҮБТДС) 3.Г.Отгонбаатар (Баянхонгор), Э.Энхболд (Төв)

61 кг (21 бөх): 1.Н.Наранхүү (ҮБТДС) 2.Н.Эрхэмбаяр (Өвөрхангай) 3.Р.Баттулга (ҮБТДС), Э.Энх-Амгалан (Спортын төв сургууль )

65 кг (16 бөх): 1.Э.Төгсжаргал (ҮБТДС) 2.Б.Ууганбаяр (Баянхонгор) 3.Н.Ганбаяр (Женко), Я.Үржинжав (Баянхонгор)

70 кг (13 бөх): 1.П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор) 2.Б.Батбаяр (ҮБТДС) 3.М.Нямдалай (Спортын төв сургууль), Б.Баттулга (Алдар).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button