
Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат бөх, “өмсдөг” хэмээх улсын заан Цанлигийн Дамдиндоржийн мэндэлсний 90 насны ойд зориулсан барилдаан болов.
Барилдаанд улс, аймгийн алдар, цолтой 128 бөх барилдсанаас Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат бөх, улсын начин Ц.Сандагдорж түрүүлж, улсын начин Ч.Батчулуун үзүүрлэв.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат бөх, улсын начин А.Давааням, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.