ДЭЛХИЙНИЙГЭМ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү албан тушаал дэвшив

Хэвлэл мэдээллийнхэн Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ё Жон албан тушаал дэвшсэн байж магадгүй хэмээн мэдээлж эхэллээ.

БНАСАУ буюу Умард Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны дэд дарга Ким Ё Жон өндөр албан тушаалд дэвшсэн байх магадлалтай хэмээн Өмнөд Солонгосын мэдээллийн “Ёнхап” агентлаг Умард Солонгосын албан ёсны хэвлэлээс эш татан мэдээлэв.

Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг тус улсын өмнөх удирдагч Ким Чен Ир таалал төгссөний ойн баярт зориулсан мэдээнд Ким Ё Жонг тус улсын Хөдөлмөрийн Намын Төв хорооны Улс төрийн товчооны одоогийн найман гишүүний тоонд багтаасан аж. Үүнтэй холбогдуулан “Ёнхап” агентлаг Умард Солонгосын удирдагчийн төрсөн эмэгтэй дүүг Улс төрийн товчооны гишүүнээр эсвэл орлогчоор нь томилсон гэгдэж байгаа юм.

Нэмж дурдахад, нэвтрүүлгийн үеэр Ким Ё Жонг Улс төрийн товчооны гурван гишүүний хамт зогсож байгаагаар харуулсан аж.

Ким Ё Жон бол удирдагч Ким Жон Уны төрсөн дүү бөгөөд Умард Солонгосын дараагийн удирдагч болж, өв залгамжлагч болж магадгүй гэсэн яриа байнга яригдаж эхэлсэн. Энэ нь ялангуяа, ким Жон Ун сүүлийн үед эрүүл мэндийн хувьд асуудалтай, бие нь муудсантай холбоотой гарч ирсэн яриа юм.

Удирдагч Ким Жон Ун одоо бол дөчин нас ч хүрээгүй байгаа дэлхийн залуу удирдагчдын нэг. Тэрбээр 2011 онд өөрийн эцэг Ким Чен Ирийг таалал төгссөний дарааа түүний залгамж халаа болж, БНАСАУ-ыг удирдаж эхэлсэн түүхтэй.

(Эх сурвалж: Yonhap)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button