ДЭЛХИЙНИЙГЭМ

Канадад буудалцааны үеэр хоёр хүн шархаджээ

Канадын Онтарио мужийн Брамптон хотод буудалцаан болж, хоёр хүн шархадсан гэж тус улсын “CTV” суваг мэдээлэв.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн төвийн барилгиын ойролцоо үл таних этгээд гал нээсэн байна. Хэргийн газарт цагдаа нар ирсэн ч халдлага үйлдсэн гэмт этгээдийг олж илрүүлээгүй байна. Хууль сахиулагчид хэргийн газрын ойролцоох газраас шархадсан эмэгтэйг олсон байна. Мөн хэргийн газраас холгүйхэн осолд орсон машин олдож, эл машины жолооч мөн буудуулсан байдалтай байжээ. Хоёр хохирогчийг эмнэлэгт хүргэсэн байна.

Хэрэг гарахаас өмнөх өдөр нь АНУ-ын Нью-Йорк хотод мөн үүнтэй ижил төстэй хоёр хэрэг ч гарсан аж. Хэдхэн цагийн зөрүүтэйгээр хотын янз бүрийн хэсэгт мөргөлдөөн гарсан. Нэг хэргээр нэг хүн газар дээрээ нас барсан бол өөр нэг тохиолдолд хүнд шархадсан хохирогчийн биеийн байдал хүнд байгаа тул яаралтай эмнэлэгт хүргэгдсэн гэж эх сурвалж мэдээлэв.

Саяхан Жоржиа мужид зэвсэгт этгээд энгийн иргэд рүү дайрсан хэрэг бас гарсан. Хэргийн газарт ирсэн хууль сахиулагчид гэмт этгээдийг баривчлахыг оролдсон ч гэмт этгээд гал нээж, улмаар нэг цагдаа амиа алджээ.

(Эх сурвалж: Global News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button