
Израйлийн доктор, ДЭМБ-ын мэргэжилтэн Дорит Ницан болон түүний хамтрагчид европчуудаас үлгэр жишээ авах ёстой хэмээн мэдэгдлээ.
ДЭМБ дэлхийн улс орнуудын Засгийн газарт хандан коронавирусийн халдварын дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан шинэ жилийн арга хэмжээ, цэнгүүнийг хязгаарлахыг уриаллаа.

ДЭМБ-ын Европын бүсийн зохицуулагч Дорит Ницан хэлэхдээ, арванхоёрдугаар сарын 20-нд мэдэгдсэн байна. Коронавирусийн “Омикрон” хувилбарт вирусийн халдвар нь ялангуяа олон тооны хүмүүс цугларсан, битүү хаалттай орон зайд хурдацтай тархаж байна хэмээн онцлов.
Ийм орчинд шинэ жилийн үдэшлэг хийхээ болих нь бүх талаасаа зөв алхам гэж Ницан тодотгов. Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Бид юу болох талаар сайн мэдэхгүй байгаа нөхцөлд болгоомжтой байсан нь дээр” хэмээв.
“Омикрон” хувилбарт вирустэй холбоотой ноцтой судалгаа хараахан дуусаагүй байгааг ДЭМБ-ын төлөөлөгч сануулав. “Файзер” вакцины нэмэлт тун буюу бүүстер тун нь “Омикрон”-ы халдвараас сайн хамгаалж байгааг бид харж байна. Бид вакцинд хамрагдаагүй иргэдийн нөхцөл байдлын бүрэн дүр зургийг хараахан тодорхойлох боломжгүй байна. Тиймээс өмнө нь “Дельта” хувилбарт халдвар авсан иргэд хамгийн олон мутаци бүхий “Омикрон” хувилбарт вирусийн халдвартай тулгарах үед тэдэнд чухам юу тохиолдохыг бид хараахан хэлж мэдэхгүй байна гэлээ.

ДЭМБ мөн коронавируст цар тахал дахин нэг жил үргэлжилж магадгүй гэсэн таамгыг дэвшүүлж байгаа юм. Тэдний үзэж байгаагаар эрт орой хэзээ нэгэн цагт коронавирус улирлын чанартай халдвар болно гэж таамаглаж байгаа ч энэ талаар ярихад эрт байна гэлээ.
Одоо хамгийн тулгамдсан гол асуудал бол “Омикрон” хувилбар. Дэлхийн хэмжээний халдвар судлаачид хүн төрөлхтнийг “хэцүү долоо хоног, хэцүү сарууд” хүлээж байгааг анхааруулав.
(Эх сурвалж: RBC)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.