
АНУ-д ачааны машины жолооч нар уртын тээврийн жолооч Рогель Агилера-Медерос шоронд хоригдсоны улмаас бөөнөөрөө ажил хаялт зарлалаа.
Хоёр жилийн өмнө Рогель Агилера-Медерос нь Колорадо мужид хурдны зам дээр томоохон осол гаргаж, хүмүүс амиа алдаж, бэртэж гэмтсэн хэрэг гарсан.

Ачааны машины тоормост доголдол гарсан нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч шүүхээс жолоочийг эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлж чадах байсан гэж дүгнээд ачаа тээврийн машины жолооч гэм буруутай гэж үзсэн. Тиймээс шүүх Рогель Агилера-Медерост 110 жилийн хорих ял оноосон.
Ажил хаялт зарласан жолооч нар болон Рогель Агилера-Медеросын өмгөөлөгчид санаандгүй осол байсан гэж мэдэгдэж байгаа юм.
“Дэйли Мэйл” /Daily Mail/-д мэдээлснээр, ачааны машины жолооч нар бусад жолооч нарыг ч Колорадо руу тээвэр хийхгүй байхыг уриалжээ. Олон нийтийн сүлжээгээр ч ачааны машинууд зам хааж байгааг харуулсан бичлэгүүд цацагдаж эхэлсэн.
Жолооч нарын ажил хаялт нь замын хөдөлгөөнд саад учруулж, автозамын томоохон осол аваар гаргахгүй гэх баталгаагүй гэгдэж байна.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уртын тээвэр биш �##�сын эсвэл холын замын тээвэр л гэдэг байсан.