2021 оны дэлхийн хамгийн шилдэг сайтууд

“Cloudflare” компани “Alexa.com”-той хамтран улиран одож буй 2021 оны хамгийн алдартай сайтуудыг нэрлэжээ. Хайлтын “Google.com” /Гүүгл/ сайт Хятадын “TikTok.com”-д байраа тавьж өгөн, жагсаалтын эхний байрнаас хасагдаж, хоёрдугаарт бичигджээ.
Жагсаалтын гуравдугаарт “Мета” компанийн “Facebook.com” нийгмийн сүлжээ оржээ. Нийгмийн сүлжээнүүдийн зэрэглэлийг Хятадын “TikTok.com” мөн “Facebook.com”-ын өмнө орж, мөн нэгдүгээрт жагсав. Харин “Netflix.com” хамгийн алдартай стриминг үйлчилгээгээр, “Amazon.com” нь онлайн худалдааны платформоор тус тус шалгарчээ.

2021 оны дэлхийн хамгийн шилдэг, хандалт ихтэй 10 сайтууд:
1. TikTok.com
2. Google.com
3. Facebook.com
4. Microsoft.com
5. Apple.com
6. Amazon.com
7. Netflix.com
8. YouTube.com
9. Twitter.com
10. WhatsApp.com
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.