Гадаад мэдээДЭЛХИЙ

“Google” компани блог дээрээ “UBCab” компанийн бизнес туршлагын талаар нийтлэл оруулжээ

“Google” компани “Google Maps Platform” блог дээрээ “UBCab” компани хэрхэн үйлчлүүлэгчийн такси хүлээх цагийг бууруулсан тухай нийтлэл оруулсан юм. Тус нийтлэлийг “UBCab” компанийн үүсгэн байгуулагчдын нэг болох Б.Эрдэм бичсэн байна.

Нийтлэлд бичсэнээр “UBCab” компани “Google Maps Platform”-ийн тусламжтай үйлчлүүлэгч такси хүлээх хугацааг бууруулсан байна. Тус компанийн өмнө нь ашигладаг байсан жолооч хуваарилах систем техникийн хувьд хэд хэдэн хязгаарлалттай тулгардаг байжээ.

Тодруулбал хуучин систем ойр байгаа жолоочийг сонгохдоо хоёр цэгийн хоорондох шулуун зайг тооцдог байсан аж. Гэвч энэ арга нь замын бодит сүлжээ болон түгжрэлийг тооцдоггүй байжээ. Үүний улмаас газрын зураг дээр ойрхон харагдах ч бодит байдал дээр очиход нэлээд хугацаа шаардагдах жолоочийг захиалгад хуваарилах тохиолдлууд гардаг байсан аж.

Энэ асуудлыг шийдэж, үйлчлүүлэгчид такси хэзээ ирэхийг урьдчилан найдвартай мэдэх боломж үүсгэхийн тулд “Google Maps Platform”-ийн хөдөлгөөнт үйлчилгээний шийдлүүдийг нэвтрүүлжээ. Ингэснээр жолоочийг газрын зураг дээрх шулуун татсан зайгаар бус бодит замаар зорчиход шаардах хугацааг тооцоолдог болсон байна.

“Google Maps Platform”-ийн хөдөлгөөнт үйлчилгээний шийдлүүдийг нэвтрүүлснээр:

  • Жолооч нарын захиалга хүлээн авах хэмжээ 15 хувиар өссөн
  • Үйлчлүүлэгчийг авахад зарцуулдаг дундаж хугацаа нэг минутаар буюу 25 хувиар багассан
  • Такси ирэх хугацаатай холбоотой хэрэглэгчийн гомдол 30-40 хувиар буурсан байна.

Эх сурвалж: Google Platforms

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button