Нийгмийн

"Ил уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь жил бүр Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргын 2016 оны А/75 дугаар тушаалаар батлагдсан "Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө” боловсруулан батлуулж ажиллаж байна. Инженер техникийн ажилчид болон ХАБЭА ажилчдын мэдлэг мэдээллийг нэмэх, гамшиг болон болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэдэх Уул уурхайн аврах 09-р ангитай хамтран 2021 оны 10-р сарын 20,21-ны өдрүүдэд Төмөртолгой, Төмөртэй уурхайнууд дээр дараах сэдвээр сургалт зохион байгуулж, галын дадлага сургуулилт хийлээ.

- Ил уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

- Аюулгүй ажиллагааны зааварчилгааны төрөл,тэдгээрийн ангилал, агуулга

- “Ковид-19”-ын үед тусгаарлан ажиглах байрны тур журам

- “Ковид-19” халдварын үед хувийн хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх түр зөвлөмж

- Ил уурхайн үндсэн процессүүдийн аюулгүй ажиллагаа (Өрөмдлөг тэсэлгээ, ухаж ачих, тээвэрлэлт, овоолго)

- Эрүүл мэндийн анхны тусламж

- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа

- Уулын нуралт гулсалтын тухай

- Аюулын дүн шинжилгээ хийх

-Ил уурхай

- “ДТҮ” ХК-д уурхайн “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”–г боловсруулахад анхаарах асуудлууд, цаашид боловсронгуй болгох нь

Хүрэх үр дүн: Гамшгаас хамгаалах тухай, Коронавируст халдвар /ковид-19/ -ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тухайн үед аж ахуйн нэгжийн хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл авч, “Тусгаарлан ажиглах түр журам”-д заасан шаардлага хангахуйц байр бэлтгэх, Ил уурхайн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагаа зэрэгт мэдлэг, чадвар эзэмшиж, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагаанд суралцах болно. Сургалтад нийт 52 ажилчин хамрагдаж батламж гардан авлаа.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x